Хятад-АСЕАН яриа хэлэлцээний харилцаа тогтоосны 30 жилийн ойн семинарын нээлтэд үг хэлэв
2021-07-29 10:54:20  

7-р сарын 28-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны яамны сайд Ван И Хятад-АСЕАН яриа хэлэлцээний харилцаа тогтоосны 30 жилийн ойн семинарын нээлтэд онлайнаар үг хэллээ.

Ван И: 30 жилийн турш, Хятад, АСЕАН стратегийн түншлэлийн харилцаа, чөлөөт худалдааны бүс байгуулах ажлыг тэргүүлэх байранд тавьж идэвхтэй зохион байгуулснаар олон салбарын хамтын ажиллагаа өдөр ирэх тусам гүнзгийрэн хөгжсөн юм. Ялангуяа Хятад-АСЕАН-ны харилцаа нь Ази Номхон далайн бүс нутагт хамгийн амжилттай, хамгийн эрч хүчтэй хэв загвар болж, Хятад, АСЕАН нь сайн хөршийн найрсаг харилцаагаа баримталж, стратегийн харилцан итгэлцлээ бэхжүүлж чадсан юм. Бид хүнээр төв болохыг баримтлан, цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх ёстой. Мөн хөгжилд анхаарлаа төвлөрүүлж, өсөлтийн шинэ цэгүүдийг бий болгох ёстой. Бид ерөнхий нөхцөл байдлыг харгалзан, энх тайван, тогтвортой байдлыг хадгалах ёстой. Шударга ёсыг хамгаалахын тулд бид эв нэгдэл, хамтын ажиллагаагаа тууштай үргэлжлүүлэх ёстой гэжээ. \Ренчинсоо\