Интернет ашиглагчид адилхан байр суурьтай байна
2021-07-29 15:45:18  

Интернет ашиглагчид адилхан байр суурьтай байна_fororder_W020210728684871072310

7-р сарын 28-нд хийлгэсэн Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн бага хурал дээр, “CGTN-ний зөвлөх байгууллага 7-р сарын 26-аас интернет ашиглагчдын дунд санал асуулга явуулсан бол саналаа өгсөн хүмүүсийн 80 хувь нь КОВИД-19-ийн үүсэл гарлыг тогтоох асуудлыг нэгэнт улс төржүүлсэн хэмээн үзсэн тухай тайланд тэмдэглэжээ. Энэ тухай хэвлэлийн төлөөлөгч юу хэлмээр байна?” гэсэн сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хариулахдаа, дэлхйин улс түмэн эл асуудлаар Америкт маш их дургүйцэж байгааг CGTN-ний зөвлөх байгууллагын санал асуулгын дүн харууллаа. "КОВИД-19-ийн гарал үүслийг шалгаж судлах нь өвчин их цар хэмжээгээр тархахыг хяналдаа авах асуудлыг шийдэж чадахгүй. Энэ бол Америк Хятадын хөгжлийг хязгаарлах гэсэн хорон санаагаа нуун дарагдуулахыг зорьсон тэнэг бөгөөд ямар ч ашиггүй улс төрийн стратеги төдий" гэжээ.

Тэрээр онцлохдоо, үнэн бодит зүйлийг хэзээ ч худал яриа ялна гэж үгүй. Одоогийн байдлаар нэгэнт 60 гаруй орон ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюст албан бичиг хүргүүлж, вирусийн үүсэл гарлыг тогтоох бол шинжлэх ухааны асуудал, улс төржүүлж болохгүй. Хятад улс болон ДЭМБ-ын хамтарсан судалгааны тайланг хамгаалах ёстой гэдгээ мэдэгдсэн байна. Мөн олон орны улс төрчид, хэвлэл мэдээллийн байгууллага нэгж, эрдэмтэн судлаач, иргэд олон нийт эл асуудлыг улс төржүүлж буй Америкийг шүүмжилж байна. ДЭМБ Америкийн Форт Детрик биологийн лабораторид шалгалт хийхийг шаардсан бичигт Хятадын 16 сая гаруй сүлжээ ашиглагч гарын үсэг зураад байна. Баримт нотолгоо, шинжлэх ухаан, шударга ёсыг уландаа гишгэсэн улс төрийн залилан нь дэлхийн улс түмэнд төдийлөн таалагдахгүй байгаа бөгөөд эцэстээ лав бүтэлгүйтнэ гэдгийг бид Америкт шулуухан сануулж байна гэжээ.