"Бүс ба зам" санаачилга нь хөгжлийн замыг нээж өгчээ
2021-09-16 16:05:09  

Хөтлөгч: Казахстан бол "Бүс ба зам" санаачилгын анхны газар юм. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Хятад, Казахстан хоёр "Бүс ба зам" -ыг хамтдаа бүтээн байгуулах явцад маш их үр дүнд хүрсэн байна. Хоёр тал хамтын ажиллагааны 50 гаруй төсөл хэрэгжүүлжээ. Казахстан Хятад-Европын ачааны галт тэрэгний дамжин өнгөрөх чухал орон боллоо. Хятад Казахстаны Лянь Юнь Ган логистикийн хамтын ажиллагааны бааз нь Казахстаны Ази, Номхон далайн бүс нутгийн экспортын чухал төв болжээ. Казах судлаачид "бүс ба зам" санаачилга нь хоёр орны хамтын ажиллагааны асуудлыг шийдвэрлэх үндэс суурийг тавьсан гэж үзэж байна. Одоо та бүхэн Хятадын Төв Радио Телевизийн сурвалжлагч Ван Дэлүгийн Москвагаас ирүүлсэн мэдээллийг  сонсоно уу.

Сурвалжлагч: 2013 оны 9 -р сарын 7 -нд Хятад улсын дарга Ши Жиньпин Казахстаны Назарбаевын их сургуульд үг хэлэхдээ "Торгоны замын эдийн засгийн бүс" -ийг хамтдаа байгуулах санаачилгыг дэвшүүлсэн. Тэр цагаас хойш Казахстан улсыг "Бүс ба зам" санаачилгын эхний газар гэж нэрлэжээ. Казахстаны Гадаад хэргийн яамны Олон улсын харилцааны хорооны гишүүн, Улс төр судлалын төвийн тэргүүн Айдар Амлебаев хэлэхдээ, Хятадын удирдагч Казахстанд "Торгоны замын эдийн засгийн бүс" гэсэн ойлголтыг дэвшүүлсэн үндэс суурь бол хоёр оронд сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцаатайд оршино. Үүний зэрэгцээ хоёр тал "бүс ба зам" -ын хамтын бүтээн байгуулалтаар хоёр орны харилцааг түүхийн шинэ түвшинд гаргалаа. "Бүс ба зам" санаачилгыг философийн дэд доктор Амлебаев гүн ухаанаар тайлбарлалаа.

"Зам гэж юу вэ? Замын тухай ойлголт нь манай нүүдэлчдийн үндэсний сэтгэлгээнд нийцдэг. Зам бол бидний туулахыг хүссэн газар төдийгүй бидний урагшлах чиглэлийг тодорхойлдог. Хятадын удирдагчийн дэвшүүлсэн "бүс ба зам " санаачилга нь Төв Азийн ард түмэний соёл, танин мэдэхүйн бүтцэд нийцэж байна, энэ бол нийтлэг хөгжилд хүрэх зам юм."

2016 оны 9 -р сарын эхээр Хятад, Казахстан "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийн бүтээн байгуулалт, "Гэрэлт зам" эдийн засгийн шинэ бодлогыг уялдуулан нэгтгэх хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурав. Хоёр орны "Бүс ба зам" -ын хамтын бүтээн байгуулалт нь шинэ шатанд гарч, талууд үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааны 50 гаруй төслийг хэрэгжүүлжээ. Амлебаев хэлэхдээ, эдийн засгийн бүтцийг сайжруулах, аж үйлдвэрийн шинэчлэлтийг ахиулахад Хятад улсын туршлагаас суралцах нь зүйтэй гэжээ.

"Казахстаны засгийн газар аж үйлдвэржилтийн инноваци, хөгжлийн төлөвлөгөөг боловсруулсан. Гол агуулга нь зөвхөн ЗХУ -д баригдсан үйлдвэрүүдийг өөрчлөх, шинэчлэх бус, харин шинэ, орчин үеийн аж ахуйн нэгжүүдийг байгуулах явдал юм. Казахстаны анхны Ерөнхийлөгч Назарбаев мөн “энгийн бараа бүтээгдэхүүний эдийн засаг”-ийг хөгжүүлэхийг санал болгов. Эдгээр тал дээр Хятадын туршлага өвөрмөц юм. "

Амлебаев хэлэхдээ, "Бүс ба зам" -ыг хамтран бүтээн байгуулах нь Казахстаны экспортын чиглэлийг төрөлжүүлэхийг дэмжиж, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн боломж, нөөц хүчнийг хөгжүүлэх болно. Үүнийг гүнзгийрүүлэн авч үзвэл Казахстаны эдийн засгийн бодлогыг өөрчлөхөд түлхэц болсон юм гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Казахстаны хувьд Бүс ба Зам-ын хамтарсан бүтээн байгуулалтад оролцсон нь манай улс эдийн засгийн хөгжлийн стратеги боловсруулахдаа шинэ замтай болж байгааг харуулж байна.  Бүс ба Зам-ын ач холбогдол нь Казахстаны эдийн засгийн орчин үеийн хөгжилд хөдөлгөх хүч сэлбэсэн юм гэж хэлж болно. "