Хятад-АСЕАН-ы 30 жилийн яриа хэлэлцээ нь хамтын ажиллагааны уян хатан чанараар дүүрэн
2021-09-17 15:14:02  

Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 15 -ны өдөр дөрвөн хөрш  орондоо хийсэн айлчлалаа өндөрлүүлэв. Вьетнам, Камбож, Сингапур зэрэг Зүүн Өмнөд Азийн гурван оронд хийсэн айлчлал гадаад орнуудын анхаарлыг татаж байна.

Хятад-АСЕАН-ы 30 жилийн яриа хэлэлцээ нь хамтын ажиллагааны уян хатан чанараар дүүрэн_fororder_2

Энэ жил Хятад, АСЕАН хоорондын яриа хэлэлцээний харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Энэ бол өнгөрсөн ба ирээдүйг холбосон онцгой жил юм. Хятадын ГХЯ -ны сайдын айлчлал юу авчирсан бэ гэхээр, Хятад улс АСЕАН-ы орнуудтай хамтаар цар тахалтай тэмцэх, ажилч хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх чин үнэнч хүсэлтийг авчирсан юм.

Чухамдаа тахал дэгдсэнээс хойш Хятад болон Зүүн Өмнөд Азийн орнууд үргэлж бие биенээ дэмжиж, бэрхшээлийг хамтдаа даван туулж ирсэн. Цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн хөгжлийн тодорхойгүй байдал мэдэгдэхүйц нэмэгдсэн хэдий ч Хятад, АСЕАН -ы орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа асар их эрч хүчээ хадгалсаар байгааг хүмүүс харсан. Энэхүү айлчлалын үеэр Хятад, АСЕАН -ны орнууд эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхтэй төлөвлөж, "Нэг бүс нэг зам" санаачилгыг холбогдох орнуудын хөгжлийн стратегитэй уялдуулж, “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн гэрээ”-г эрт хүчин төгөлдөр болгохыг хамтдаа ахиулах талаар тохиролцов.

Гадаадын орнуудын ихээхэн анхаарлаа хандуулж буй Өмнөд Хятадын тэнгисийн асуудлын хувьд, Хятад улс "Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны дүрэм" -ийн талаар АСЕАН -ы орнуудтай хэлэлцээгээ түргэсгэж, Камбож улс ирэх онд АСЕАН -ны орныг даргалах үед "Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны дүрэм" -ийн талаар АСЕАН -ы орнуудтай хэлэлцээгээ дуусгах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Уян хатан чанараар дүүрэн Хятад, АСЕАН -ны ажил хэрэгч хамтын ажиллагаа нь бүс нутаг, дэлхийн хөгжилд илүү эерэг энерги нэвтрүүлж, гадаад хүчнүүдийн гай зовлон, хэрэг өдөөх оролдлогыг бүрмөсөн тасалдуулах болно гэдгийг урьдчилан харж болно.