Улс төрөөр зөвлөлдөх ажлын тухай ерөнхий нарийн бичгийн даргын ажлын байршуулалт
2021-09-19 20:55:00  

Улс төрөөр зөвлөлдөх ажлын тухай ерөнхий нарийн бичгийн даргын ажлын байршуулалт_fororder_VFhb-hshmsti3571977

Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх тогтолцоо бол социалист зөвшилцлийн ардчиллын чухал арга зам, тусгай байгууллага нэгж юм. ХКН-ын 18-р их хурлаас хойш ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин энэхүү Хятадын онцлогтой тогтолцооны талаар их олон чухал онол, хэл жилийн үеэр тэрээр шинэ цаг эриний ардын улс төрөөр зөвлөлдөх ажлын талаар бүх талын байршуулалт хийж, улс төрөөр зөвлөлдөх, ардчилсан хяналт тавих, засагт оролцон засгийн үйл хэргийг авч хэлэлцэх хир түвшин зэргийг дээшлүүлэхийг оноцлсон байдаг.

2019 оны 9-р сарын 20-нд болсон Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлдөх зөвлөл байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх хурал дээр Ши Жиньпин “Агуу их” гэдгээр энэхүү тогтолцоог үнэлсэн байдаг. Ардын улс төрөөр зөвлөлдөх тогтолцоо бол ХКН-аар удирдуулсан, олон нам бүлэг хамтран ажилласан чухал механизм юм. Хятадын Төрийн зөвлөлөөс энэ оны 6-р сард нийтэлсэн “Хятадын улс төрийн намын шинэ дүрэм” цагаан номд, ардчилсан нам бүлэг, нам бүлгийн бус зүтгэлтнүүд зэрэг төлөөлөл олон шатны УТЗЗ-д зонхилох тоо буюу сонгуулиар 60 хувь, байнгын гишүүнээр 65 хувиас илүү байх хэрэгтэй. Өдгөө Хятад улсын олон шатны УТЗЗ байгууллага нэгжид ХКН-ын гишүүнээс бусад нам бүлгийн гишүүд буюу нам бүлгийн бус зүтгэлтнүүд гээд нийт 410 мянган хүн гишүүнээр ажиллаж байна.

Бүртгэлийн дагуу, 2013 оноос нааш ардчилсан нам бүлгүүд нийт 3000 гаруй санал санаачилга дэвшүүлж, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны чуулганаар 525 санал санаачилгаар илтгэл тавьж, нийгэм нийт, иргэд олны 30 мянга гаруй удаагийн санал санаачилгыг төр засагт дамжуулжээ.

Ши Жиньпин даргын хэлсэнчлэн, Ардын УТЗЗ нь сайн сайхан амьдралын төлөөх ард түмний эрэлт шаардлагыг хангаж, иргэдийн амьжиргааг сайжруулахад түлхүү анхаарч, иргэдийн дуу хоолойг сонсож, ХКН болон төр засагт туслан ард түмнээ улам аз жаргалтай амьдруулахын төлөө хичээн ажиллаж байна.