Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Сонгуулийн комиссын салбар ангиллаар хуваасан хэсгийн сонгууль эхлэв
2021-09-19 15:27:17  

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Сонгуулийн комиссын салбар ангиллаар хуваасан хэсгийн сонгууль эхлэв_fororder_img_960540ecf1f4fbb661b88636126d9b3d33_c

9-р сарын 19-ны үдээс өмнөх 9 цагт, 2021 оны Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Сонгуулийн комиссын салбар ангиллаар хуваасан хэсгийн ердийн сонгууль албан ёсоор санал хураалт хийж эхэлжээ. Энэ нь Хонконгийн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгосны дараах анхны бодит практик бөгөөд шинэ тогтолцооны давамгай шинж чанарыг гүйцэд харуулах болно, тухайлбал “Эх оронч хүмүүсээр Хонконгийг удирдуулах” зарчмыг хэрэгжүүлэн, эмх замбараагүй байдлыг засан цэгцэлсний зэрэгцээ сэргээн хөгжүүлсэн агуу өөрчлөлтийн явцад Хонконг нь шинэ ирээдүйг угтан дэвшихийг ахиулсныг харуулж байна.

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Сонгуулийн комиссын салбар ангиллаар хуваасан хэсгийн сонгууль эхлэв_fororder_img_962f6dbc7d820e077ff3a689194d6a867e_c

Энэ удаагийн сонгуулийн санал хураалтын цэгүүд анх удаа сонгуулийн иргэдийн бүртгэлийн цахим систем ашиглан сонгуулийн хуудас тарааж, саналаа өгөх хүмүүс санал хураалтын цэгт Хонконгийн оршин суугчийн үнэмлэхээ үзүүлэн, ажилтнуудын зааварчилга ёсоор амны хаалтаа түр авч, ажилтнууд табелатаар сонгуулийн эрх олгогдсон төлөөлөгчийн үнэмлэхийг сканнердасны дараа саналаа өгч байна.

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Сонгуулийн комиссын салбар ангиллаар хуваасан хэсгийн сонгууль эхлэв_fororder_img_969909b92d006c3eede2b7dea92b0257a7_c

Энэ оны 3-р сарын 11-нд, 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганаар “Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох тухай БХАТИХ-ын тогтоол”-ыг баталсан юм. Тогтоолд Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн сонгуулийн комиссыг өргөжүүлээд 5 салбарын ангилал, 1500 хүнтэй болгосон бөгөөд тус комисс нь засаг захиргааны онцгой бүсийн засаг даргад нэр дэвшигчийг сонгох, хууль тогтоох хурлын зарим гишүүнийг сонгох, засаг даргад нэр дэвшигч, хууль тогтоох хурлын гишүүдэд нэр дэвшигчийн нэрсийг дэвшүүлэх ажлыг хариуцна хэмээн заасан байдаг.

 

 

Уртнасан