Элбэг ургацын баярын концертыг гадаадын үзэгчдэд толилуулна
2021-09-19 21:02:51  

Элбэг ургацын баярын концертыг гадаадын үзэгчдэд толилуулна

“2021 оны Хятадын Төв Радио Телевизийн Элбэг ургацын баярын концерт”-ыг 9-р сарын 21-ний оройн 20 цагаас дэлхий дахины үзэгч олонд толилуулах болно. Эх сурвалжаас үзвэл, ХТРТ-ийн Элбэг ургацын баярын концертыг анх удаа хилийн чанадад шууд нэвтрүүлэх болно.

Элбэг ургацын баярын концертыг гадаадын үзэгчдэд толилуулна

Элбэг ургацын баярын концертыг гадаадын үзэгчдэд толилуулна

Гадаадын үзэгчдэд Хятадын уламжлалт шилдэг соёлыг гүнзгий танилцуулахын тулд ХТРТ-ийн Олон улсын видео мэдээллийн агентлаг энэ онд анхдагч удаа гадаадын телевизэд хандан ХТРТ-ийн Элбэг ургацын баярын концертын хөтөлбөрийг түгээх болно. Америкийн Sinovison хятад хэлний телевиз, Канадын Xinflix Media мэдээллийн хэрэгсэл, Кенийн Switch TV, АНЭУ-ын CATV, Малайзын Enjoy TV зэрэг хилийн чанадын мэдээллийн хэрэгсэл болон Макаогийн радио телевиз, Макаогийн онлайн телевиз зэргээр дамжуулах юм. Гадаадын үзэгчдэд билгийн тооллын элбэг ургацын баярын соёл уламжлал, ёс заншилтай танилцахад нь тус дөхөм болгохын тулд Олон улсын видео мэдээллийн агентлаг нарийн төлөвлөлт хийж, концертын хөтөлбөрт анх удаа англи хэлний тайлбар нэмсэн бөгөөд элбэг ургацын баярын зан заншил, ХТРТ-ийн Элбэг ургацын баярын концертын үүх түүх, энэ оны концертын гол сэдэв зэрэг мэдээллийг нарийвчлан танилцуулахаар болжээ. Концертыг нэвтрүүлэн цацсан мөн орой Олон улсын видео мэдээллийн агентлаг концертын хөтөлбөрийн талаар онцлох мэдээллийг зэрэг хүргэж, хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын мэдээллийн хэрэгслүүдэд хангах болно. CCTV вебсайт, Facebook-гийн CCTV-гийн хятад хэлний хуудас, CCTV-гийн олон улсын хуудасны англи хэлний дансаар, мөн түүнчлэн YouTube-ийн CCTV-гийн сар шинийн концертын сувгаар Элбэг ургацын баярын концертыг шууд дамжуулах юм.

 

/Уртнасан/