ХТРТ-ийн захирал гадаадын найрсаг хүмүүстэй харилцан мэндчилгээ дэвшүүлжээ
2021-09-19 18:50:04  

ХТРТ-ийн захирал гадаадын найрсаг хүмүүстэй харилцан мэндчилгээ дэвшүүлжээ_fororder_1600646967646494

Хятадын уламжлалт элбэг ургацын баярыг тохиолдуулж, ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн захирал бөгөөд ерөнхий редактор Шэн Хайшүн гадаадын найрсаг хүмүүстэй харилцан мэндчилгээ дэвшүүлжээ.

ОУОХ-ны Ерөнхийлөгч Бах, ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Азулай нар ирүүлсэн мэндчилгээндээ, ХТРТ уг хоёр байгууллагын ажлыг байнга дэмжин, хамтран ажилласанд талархал илэрхийлээд, Радио телевизийн хамт олонд элбэг ургацын баярын мэнд дэвшүүлжээ.

ОХУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Денисов, Европын Холбооноос БНХАУ-д суугаа төлөөлөгчдийн тэргүүн Николас Чапуис, Францаас Хятадад суугаа элчин сайд Лоран Били, Италиас Хятадад суугаа элчин сайд Лука Феррари, Испанийн Хятадад суугаа элчин сайд Рафаэль Деская, Бельгиэс Хятадад суугаа элчин сайд Ян Хоогмартенс, Сингапураас Хятадад суугаа элчин сайд Луй Так Ю захидал ирүүлж, Хятадын Төв Радио Телевизийн ажилтнуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, улс орон, иргэд хоорондын найрамдлыг бэхжүүлэх, дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулахаар ХТРТ-тай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийг хүсэж буйгаа иэдэгджээ.жээ.

Түүнчлэн Бүх Оросын улсын телевиз, радио нэвтрүүлгийн компани, “Оросын сонин”, Оросын RT телевиз зэрэг тус орны 10 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага мөн ХТРТ-ын нийт ажилтнуудад баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлээд, Орос, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, шинэ цаг эриний Орос, Хятадын харилцааны хөгжлийн агуулгыг хамтаар баяжуулахыг онцолжээ.

Шэн Хайшүн хэлэхдээ, элбэг ургацын баяр бол Хятадын ард түмэн гэр бүл, садан төрлөөрөө цуглан уулздаг уламжлалт баяр дурсгалын өдөр. Хятадын соёлд гэр бүл эв нийцтэй байвал, улс гүрэн амар амгалан байж чадна. Улс гүрэн амар амгалан байж л дэлхий ертөнц зохицолтой байж чадна гэсэн хэлц үг байдаг. Өнөөдрийн дэлхий ертөнцөд энх тайван, эвсэг нийцтэй байхыг уриалж байгаа тул бид хамтдаа энх тайван, голч шударга, сайн сайхан дэлхий ертөнцийг цогцлон, улмаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахаар цуцалтгүй зүтгэх ёстой гэжээ.