Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд үг хэлэв
2021-09-22 10:22:13  

21-нд Бээжинд Хятад улсын дарга Ши Жиньпин видео хэлбэрээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн далан зургаа дахь чуулганы ерөнхий шүүмжлэлд оролцож, “итгэлээ бэхжүүлж, хүнд бэрхийг хамтдаа туулж, нэн сайн сайхан дэлхий ертөнцийг хамтдаа байгуулъя” сэдвээр чухал үг хэлэв.

Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд үг хэлэв_fororder_1127886752_16322544640581n

Ши Жиньпин тэмдэглэхдээ: энх тайван хөгжсөн дэлхий ертөнцөд адил бус хэлбэрийн соёл иргэншлийг хамтаар хөгжүүлж, орчин үеийн хөгжлийн замаар нийцтэй замнах хэрэгтэй. Ардчилал нь аль нэг орны тусгай эрх биш, харин олон орны ард түмний эрх ашиг юм. Гаднын цэргийн оролцоо болон ардчиллаар өөрчлөх хэмээгчийн хор хөнөөл хязгааргүй гэдгийг сүүлийн үеийн олон улсын байдал нотолсон юм. Бид энх тайван, хөгжил, эрх тэгш, төв шударга, ардчилал, эрх чөлөөг эрхэмлэсэн бүх хүн төрөлхтний хамтын өртгийг бадруулж, жижиг тойрог болон ямар ч аз туршсан тоглоомоос татгалзах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ: нэг орон амжилт олбол, нөгөө орон заавал ялагдана гэсэн үг биш юм, олон орны хамтын хөгжил дэвшлийг энэ дэлхий багтааж чадах юм. Бид зөвшилцөхөөс биш сөргөлдөхгүй, багтаахаас биш гадуурхахгүй байхыг баримталж, харилцан хүндэтгэсэн, төв шударга, хамтран ажиллан хамтдаа амжилтад хүрсэн олон улсын шинэ хэлбэрийн харилцааг байгуулж, хамтын ашиг сонирхлоо өргөжүүлж, түмэн олон сэтгэл нэгтэй хамгийн том төвлөрсөн тойрог зурах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд үг хэлэв_fororder_1127886752_16322766530041n

Ши Жиньпин онцлохдоо: Хятадын үндэстнүүд энх тайван, найрсаг зохицонгуй байхыг эрэлхийлсээр ирсэн юм. Өнгөрсөнд бид түрэмгийлээгүй, бусдыг дарлаагүй, ноёрхон эзэрхээгүй юм. Хойшид ч түрэмгийлэхгүй, бусдыг дарлахгүй, ноёрхон эзэрхэхгүй юм. Хятад улс хэзээ ч дэлхийн энх тайвныг бүтээгч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын эмх журмыг хамгаалагч, олон нийтийн бүтээгдэхүүнийг хангагч байж, үргэлжлэн Хятадын шинэ хөгжлөөр дэлхий дахинд шинэ боломж хангах болно гэжээ.