Хятад улс хүний эрхийг хамгаалах талаар асар их амжилт олсон
2021-09-30 20:33:20  

168 төрлийн зорилт болон үүргийг бүхнийг бид биелүүлсэн. Үүнд маш олон үзүүлэлт маань үүргээ давуулан биелүүлсэн юм. Хятадын хүний эрхийн судалгааны нийгэмлэг зэрэг байгууллага 29-нд тайлан нийтэлж, дэлхий дахинд Хятадын хэрэгжүүлсэн “үндэсний хүний эрхийн үйл ажиллагааны хөтөлбөр 2016-2020”-ыг хэрэгжүүлсэн талаар дэлхийн дахин харуулсан юм. 

Энэ бол Хятад улс анх удаагаа гурав дахь байгууллагаар үндэсний хүний эрхийн хөгжлийн байдалд бүх талын бодит үнэлгээ хяналт хийлгэсэн юм.  Энэхүү амжилтаас дэлхий дахин Хятадын эрх баригч нам болон засгийн газар ард түмний төлөө засаглах үзэл баримтлалаар хүний эрхийн баталгаажуулсан баялаг амжилтыг тодоос тод харж болох юм.

Үндэсний хүний эрхийн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлсэн нь эрин үеийн дэлхийн хүний эрхийн салбар дахь чухал агуулга юм. 2009 оноос эхэлж Хятад улс хүний эрхээр гол болгосон үндэсний хөтөлбөрийг албан ёсоор боловсруулсан юм. Хятад улсын хүний эрхийн талаарх гурав дахь хөтөлбөр болсны хувьд уг хөтөлбөр нь 168 зорилт үүрэг дэвшүүлж хэрэгжүүлсэн юм. Эцсийн үр дүнд өнгөрсөн 5 жилд Хятадын засгийн газар ард түмэн төвтэй хөгжлийн үзэл баримтлалаар, эдийн засаг нийгэм, соёлын эрх, иргэний эрх болон улс төрийн эрх, онцгой бүлгийн эрх, олон улсын хүний эрхийн гэрээг хэрэгжүүлэх болон олон хамтын ажиллагаа өрнүүлэх талаар үүрэг зорилтуудаа товлосон цагт биелүүлсэн юм. Энэ нь Хятадын хүний эрхийн үйлсийн томоохон амжилт болохоор барахгүй, дэлхийн хүний эрхийн засаглал болон хүний эрхийн үйлсийн хөгжил дэвшилд оруулсан чухал хувь нэмэр юм.

Үүнд хүмүүсийн анхаарлын төвд байсан нэг зүйл бол Хятад улс энэ оны 7-р сард чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулснаа зарласан явдал юм. 1 тэрбум 400 сая хүн амтай хөгжиж буй том гүрний хувьд оршин тогтнох эрх, хөгжлийн эрх нь хамгийн тэргүүнд тавигдах үндсэн хүний эрх байх ёстой. Хятадын эрх баригч нам болон засгийн газрын удирдлага дор богиносон 40 гаруй жилд Хятад улс 770 мянган хөдөө тосгоны иргэдийг ядуурлаас гаргаж, дэлхийн ядуурлыг арилгах үйлст 70%-ын хувь нэмэр оруулж, 10 жил урьдчилж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тогтоосон ядуурлыг бууруулах зорилтыг биелүүлсэн юм. 2020 онд Хятадын хүн тутмын дундаж ДНБ хоёр жил дараалан 10 мянган ам долларт хүрч, дундаас дээгүүр орлоготой орнуудын эгнээнд багтаж, өндөр орлоготой орнууд хоорондын зөрөөг цаашид багасгасан юм.