Хятад улсын бүрэн нэгдлийн түүхэн үүргийг зайлшгүй биелүүлэх бөгөөд биелэгдэх нь лавтай юм
2021-10-09 21:25:01  

“Эх орны бүрэн нэгдлийн түүхэн үүргийг зайлшгүй биелүүлэх хэрэгтэй, биелэгдэх нь ч лавтай юм”. 9-нд зохиогдсон Цагаагчин гахай жилийн хувьсгалын 110 жилийн ойг дурсан тэмдэглэх их хурал дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин чухал илтгэл тавихдаа энэ байр суурийг илэрхийлсэн нь улс орныхоо бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах гуйвшгүй зориг шийдвэрийг харууллаа.

Хятад улсын бүрэн нэгдлийн түүхэн үүргийг зайлшгүй биелүүлэх бөгөөд биелэгдэх нь лавтай юм_fororder_71cf3bc79f3df8dc93f3a6b5eb394c82461028fc

Улс орны бүрэн нэгдлийг биелүүлэх бол Хятадын үндэстнүүдийн язгуур ашиг тус мөн бөгөөд Цагаагчин гахай жилийн хувьсгалын биелүүлж чадаагүй үйлс юм. 110 жилийн тэрдээ Сүнь Ятсяниар төлөөлөл болгосон хувьсгалын хошуучид Цагаагчин гахай жилийн хувьсгалыг үүсгэж, Хятад улсыг 2000 гаруй жил ноёрхсон автократ эзэнт засаглалын тогтолцоог эцэс болгож, Азийн хамгийн анхны бүгд найрамдах тогтолцоотой улсыг байгуулсан юм. Гэтэл түүхийн үйл явц болон нийгмийн нөхцөл боломжийн хязгаарлалтаас шалтгаалан Цагаагчин гахай жилийн хувьсгал үндэстний тусгаар тогтнол, ард түмнийг чөлөөлөх түүхэн үүргийг биелүүлж чадаагүй бөгөөд улс орны нэгдлийн асуудлыг шийдвэрлэж чадсангүй юм.

Цагаагчин гахай жилийн хувьсгалын хошуучдын үлдээсэн зориг санааг уламжлагчийн хувьд ХКН байгуулагдсаныхаа дараа Хятадын ард түмнийг эв нэгтэй удирдан дагуулж үндэстний тусгаар тогтнолыг биелүүлэн ард түмнийг чөлөөлж, түүнчлэн дэлхийд ховорхон эдийн засгийн хурдтай хөгжил болон нийгмийн урт хугацааны тогтвортой байдлын гайхамшгийг бүтээж, Сүнь Ятсянь зэрэг Цагаагчин гахай жилийн хувьсгалын ахлагч хүмүүсийн зорилт тэмүүлэлийг алхам алхмаар биелүүлсэн юм. Тайваний асуудлыг шийдвэрлэх, эх орноо бүрмөсөн нэгтгэх бол ХКН-ын шантрашгүй түүхэн үүрэг зорилго болсон юм.

Хятад улсын бүрэн нэгдлийн түүхэн үүргийг зайлшгүй биелүүлэх бөгөөд биелэгдэх нь лавтай юм_fororder_b03533fa828ba61e337f47a75f1ca903314e5952

Хоёр эрэгийн хувьд авч хэлбэл энх тайван хэлбэрээр эх орныг нэгтгэх нь Тайваний ард олныг багтаасан Хятадын үндэстнүүдийн нийтийн ашиг тусад хамгийн илүү нийцэнэ. Гэтэл, “Тайваныг тусгаар тогтнуулах” хүчин харин Нэг Хятад улсын зарчим ба 1992 оны нийтлэг ойлголтоос илээр няцаж, уг үндсээ мартан, гаднын дайсанд хөтөч болж, хоёр эрэгийн энх тайван нэгдлийн үйл явцыг зориуд эвдэж байна. Ялангуяа Тайваний одоогийн эрх баригчид АНУ “Энэтхэгийн далай, Номхон далайн стратеги” хэрэгжүүлэхийг завшин АНУ-тай сүлбэлдэж, аюултай өдөөн хатгалга тасралтгүй хийж, улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хохироохоор оролдож байна.

“Тайванийг тусгаар тогтнуулах” хагалан бутаргах хүчин бол Хятад улсын нэгдлийн хамгийн том харш саад, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандлын ноцтой далд аюул болж буй нь илэрхий тул зайлшгүй хазаарлан зогсоох хэрэгтэй. Хятад улс зэвсгийн хүч хэрэглэхгүй гэдэг амлалтыг хийхгүй, шаардлага бүхий арга хэмжээ сонголтыг хэвээр үлдээх бөгөөд энэ нь яг гаднын хүчний хөндлөнгийн оролцоо, “Тайванийг тусгаар тогтнуулах” хагалан бутаргагч этгээд болон тэдний хагалан бутаргах үйл ажиллагаанд чиглэж байна. Хятад улс хэлснээ лавтай хэрэгжүүлдэг. Хятадын ард түмний улс орныхоо бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын гуйвшгүй зориг шийдвэр, хүчирхэг их чадварыг хэн хүн дорд үзэх хэрэггүй.

Дэлхий дээр цорын ганц Хятад улс бий, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болшгүй нэг хэсэг мөн, энэ бол олон улсын хамтын нийгэмлэгийн түгээмэл нийтлэг ойлголт. Хятад Америкийн өндөр зиндааны албан тушаалтан нарын саяхан Швейцарын Цюрихт хийсэн уулзалтын үеэр, Тайваний асуудлыг ашиглан Хятад улсын дотоод засаглалд хөндлөнгийн оролцоо хийхээ зогсоохыг Хятадын тал Америкт тодорхой шаардсан бөгөөд Америкийн тал Нэг Хятад улсын бодлого баримтална гэдгээ илэрхийлснийг гаднынхан анхааралдаа авсан юм. Америкийн тал амлалтаа заавал журамлан сахиж, “Тайванийг тусгаар тогтнуулах” хагалан бутаргах хүчинд буруу дохио өгөхөө больж, Тайваний хоолойд аюултай хурцадмал байдал үүсгэхээ зогсоох хэрэгтэй.

Хятад улс зайлшгүй нэгдэнэ, нэгдэх нь ч лавтай, энэ бол 70 гаруй жилийн хоёр эрэгийн харилцааны хөгжлийн түүхийн шийдвэр, шинэ эрин цагийн Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлын зайлшгүй шаардлага мөн. Гаднын ямарваа хүчин Тайваний асуудал дээр өдөөн хатгалга хийхээр оролдвол өөрийгөө хохироох нь лавтай. Хятад улсын улс орноо бүрэн нэгтгэхийн түүхийн их чиг хандлагыг хэн хүн, ямарваа хүчин хориглохын аргагүй юм.