Хятадын ард түмний цусанд бусдыг түрэмгийлэх, бусдыг жанжлах ген гэж ерөөс үгүй
2021-10-09 14:42:44  

Цагаагчин гахай жилийн хувьсгалын зуун арван жилийн ойг тэмдэглэжээ_fororder_1127939291_16337430459171n

10-р сарын 9-нд, цагаагчин гахай жилийн хувьсгалын 110 жилийн ойг тэмдэглэх хурал Бээжин дэх ардын их хурлын ордонд болж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин оролцож үг хэлжээ.

Ши Жиньпин:

Цагаагчин гахай жилийн хувьсгал бол Хятадын ард түмэн, Хятадын дэвшилтэт сэхээтнүүд үндэстнийхээ тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө хийсэн нэгэн удаагийн хатуу бэрхийг сөрсөн агуу их практик мөн. Бид Сун Ятсений зэрэг хувьсгалын ахмад дайчдын улс орныхоо төлөө гэсэн эрхэм дээд үзэл санааг залгамжлан хөгжүүлэх хэрэгтэй.

Цагаагчин гахай жилийн хувьсгал нь Хятадын ард түмний үзэл санааг чөлөөлж, ардчилал, бүгд найрамдах тухай үзэл ухагдахууныг дэлгэрүүлж, улмаар Ази тивд анхны бүгд найрамдах улсыг байгуулан, Хятадын нийгмийн өөрчлөлтийг ахиулж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын замыг хайн сүвэгчилж эхэлсэн юм.

ХКН бол Сун Ятсений эхлүүлсэн хувьсгалын тууштай дэмжигч, үнэнч хамтран ажиллагч, шударга ёсны залгамжлагч мөн. Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхэд эрхбиш Хятадын ард түмнийг удирдан урагшлах эрс шийдэмгий хүчнийг шаардана. Энэ нь даруй ХКН юм. ХКН-ын удирдлага бол түүх, ард түмний сонголт байж, Хятадын үндэстнүүдийн ард түмний ашиг сонирхол, хувь тавилантай хүйн холбоотой байдаг гэдгийг Цагаагчин гахай жилийн хувьсгалын 110 жилийн түүх гэрчилж байна. Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхэд замнал бол хамгийн үндсэн асуудал бөгөөд Хятадын онцлогтой социализм бол цорын ганц зөв сонголт, зөв зам мөн. Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхэд заавал Хятадын ард түмний тэмцэлд түшиглэнэ. Бид энэхүү зорилтыг биелүүлэх явцад тохиож болзошгүй томоохон эрсдэл, сорилтыг шийдэмгий зохицуулж, үндэснийхээ бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг тууштай хамгаалах болно.

Хөгжлийн явцад эх оронч үзлийг хөгжүүлэх нь туйлын чухал. Учир нь бид үндэстнүүдийн нийт ард түмэндээ түшиглэж, хамгийн олон хүнийг хамарсан эх оронч нэгдмэл фронтыг бэхжүүлж, нэгэн зүг сэтгэлээр хүчээ нэгтгэж байж л агуу зорилтыг биелүүлнэ. Хятадын ард түмний цусанд бусдыг түрэмгийлэх, бусдыг жанжлах ген гэж ерөөс үгүй. Хятадын ард түмэн зөвхөн өөрийгөө сайтар хөгжүүлэхийг хүсээд зогсохгүй, дэлхийн нийт улс түмэн аз жаргалтай, амар амгалан аж төрөхийг хүсдэг. Тиймээс Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтран байгуулахыг ахиулж, глобал засаглалын тогтолцоог боловсронгуй болгон, улмаар энх тайван, хөгжлийг дээдэлсэн, голч шударга, ардчилсан, эрх чөлөөтэй дэлхий ертөнцийг байгуулахад зүтгэж, дэлхийн улс түмэнтэй эв санаагаа нэгтгэн, Гегемонизм ба хүчний улс төр зэргийг эрс эсэргүүцэж, дэлхийн энх тайвны бүтээн байгуулагч, хөгжлийг ахиулагч, олон улсын дэглэмийг хамгаалагчаар ажилласаар байх болно.

Тайваний асуудал нь тухайн үед улс үндэстэн дорой буурай байхаас шалтгаалан үүссэн түүхэн асуудал бол үндэсний сэргэн мандлыг дагалдан зайлшгүй шийдэгдэх болно. Эх орноо бүрмөсөн нэгтгэх түүхэн үүргийг эрхбиш биелүүлнэ. Үүнд энхийн аргаар эх орноо нэгтгэх нь Тайваний ахан дүүсийг оролцуулсан Хятадын үндэстнүүдийн нийтлэг эрх ашигт хамгийн илүү нийцэх сонголт юм. Тиймээс бид “ энх тайвнаар нэгтгэх, нэг орон хоёр систем” гэх үндсэн чиглэлийг барьж, “Нэг Хятадын зарчим”, “1992 оны нийтлэг ойлголт”-ыг тууштай хэрэгжүүлж, Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны энх тайванч хөгжлийг ахиулна. “Тайванийг тусгаарлах” бол эх орны нэгдлийн хамгийн том харш саад, үндэстний сэргэн мандлын хамгийн ноцтой эрсдэл мөн. Тэдгээр угаа мартсан, эх орноосоо урвасан, улс орноо хагалан бутаргахыг оролдсон хүмүүс түүх, ард түмний шүүлтийг хүлээх нь лавтай. Тайваний асуудал бол тэр чигээрээ Хятад улсын дотоод асуудал болохоор гаднын ямар ч оролцоог бид эрс эсэргүүцнэ гэжээ.

Д.Хүчитбаатар