Хятад улсын дарга Ши Жиньпин 12-нд “Биологийн олон янз байдлын тухай конвенц”-ид нэгдэн орсон талуудын 15-р чуулганы дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцож, илтгэл тавилаа.
Ши Жиньпин хэлэхдээ, ертөнцийн түмэн бодис өөр өөрийн онцлог шинжийн дагуу амилан ургаж байдаг. Биологийн олон янз байдал нь дэлхийг эрч хүчтэй болгосон бөгөөд хүн төрөлхтний оршин хөгжих үндэс болсон юм. Биологийн олон янз байдлыг хамгаалах нь эх дэлхийгээ хамгаалж байгаа хэрэг бөгөөд хүн төрөлхтний тогтвортой хөгжлийг дэмжиж байна.
Тэрээр, хүн төрөлхтөн унаган байгалиа хайрлан хамгаалбал байгаль дэлхий бидэнд үр өгөөжөө хүртээх болно. Экологийн соёл иргэншил нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн түүхэн хандлага болох юм. Бид экологийн соёл иргэншлийн үзэл баримтлалыг даган мөрдөж, хойч үедээ хариуцах байр сууриар дэлхийн амь насны хамтын цогцыг байгуулан, цэвэр үзэсгэлэнт дэлхий ертөнцийг хамтдаа байгуулъя гэж онцолжээ.
Ши Жиньпин онцлохдоо, хүн байгаль хүйн холбоотой гэдэг. Хүн төрөлхтөн эх байгалиа хайрлан хамгаалбал өгөөмөр хариу хүртдэг. Эх байгальтайгаа бүдүүлгээр харилцахад хүрвэл хайр найргүй шийтгэлд өртөх болно. Бид эх байгалиа хүндэтгэн хамгаалж, хүн байгаль эе зохицонгуй хамтдаа орших үзэсгэлэнтэй гэр орноо байгуулах ёстой гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, унаган байгаль алтнаас үнэтэй. Экологийн сайн сайхан орчин бол байгалийн өв төдийгүй эдийн засгийн өв, эдийн засаг нийгмийн хөгжлийн нөөц хүчинтэй холбоотой юм. Бид ногоон хөгжлийн загварыг бий болгож, эдийн засгаа хөгжүүлэн, байгаль орчноо хамгаалж, эдийн засаг, байгаль орчин уялдаатай хөгжсөн үзэсгэлэнтэй гэр орноо бүтээн байгуулах ёстой гэжээ.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, шинэ төрлийн коронавирусийн цар тахал нь дэлхийн хөгжилд саад учруулж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт илүү их сорилт тулгарч байна. Эдийн засгаа сэргээх, байгаль орчноо хамгаалах давхар үүрэг даалгавартай нөхцөл байдалд хөгжиж буй орнуудад тусламж, дэмжлэг шаардагдаж байна. Бид эв нэгдлийг бэхжүүлэн, бэрхшээлийг хамтдаа даван туулах ёстой бөгөөд хөгжлийн үр дүн, сайн сайхан экологийн үр өгөөжийг бүх орны ард түмэнд хүртээж, дэлхийн бүх улс орнуудын нийтлэг хөгжлийн гэр орныг бий болгох ёстой.
Ши Жиньпин хэлэхдээ, бид өрсөлдөөн сорилттой боловч хүсэл эрмэлзлээр дүүрэн цаг эринд байгаа учраас ирээдүйн зам гэгээн саруул юм. Бид сайн сайхан ирээдүйнхээ төлөө хамтран урагшилж, хүн төрөлхтний чансаатай хөгжлийн шинэ замналаар замнах ёстой. Үүний төлөө бид нэгдүгээрт, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтаар гол болгон хүн байгалийн харилцааг уялдуулан нэгтгэх ёстой. Хоёрдугаарт, ногоон хөгжлөөр хөдөлгөх хүч болгон, дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг дэмжих ёстой. Гуравдугаарт, ард иргэдэд үр өгөөжтэй байхаар төв болгон, нийгмийн тэгш байдал, шударга ёсыг дэмжих ёстой. Дөрөвдүгээрт, олон улсын хуульд суурилан, шударга, зүй ёсонд нийцсэн олон улсын засаглалын тогтолцоог хамгаалах ёстой гэжээ.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт илэрхий үр дүнд хүрсэн байна. Түрүүхэн Юньнань мужид зааны сүргийн нүүдэл болон оршин амьдрах газартаа буцсан аялахаас бид Хятадын зэрлэг амьтдыг хамгаалж буй амжилтыг ойлгож болох юм. Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг тогтвортой ахиулж, инноваци, нийцтэй, ногоон, нээлттэй, хүртээмжтэй хөгжлийн шинэ үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлэн, үзэсгэлэнт Хятад улсыг байгуулна.
Тэрээр хэлэхдээ, биологийн олон янз байдлыг хамгаалахын төлөө Хятад улс үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр гол болгосон дархан цаазат бүсийн тогтолцоог хурдацтай байгуулж, байгалийн экологийн системийн хамгийн чухал, хамгийн өвөрмөц үзэмжтэй, байгалийн өвийн нийтлэг байдал болон биологийн олон янз байдлыг харуулсан бүсийг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тогтолцоонд хамруулахаар хичээн ажиллаж байна. Хятад улс гурван мөрний эх үүсвэр газар, хулсны баавгай, зүүн хойдын бар ирвэс, Хайнанийн халуун бүсийн бороот ой хөвч, Ү И Шань зэрэг 230 мянган квадрат км талбай бүхий эхний бүлгийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнг албан ёсоор байгуулан хамгаалж байгаа бөгөөд эх хуурай дахь үндэсний гол чухал хамгаалалтад хамруулсан зэрлэг амьтан ургамлын төрлийн 30% хамруулсан байна. Үүний зэрэгцээ газар дээр нь хамгаалах болон нүүлгэн шилжүүлж хамгаалахыг уялдуулах зарчмыг мөрдөн, Бээжин, Гуанжөү зэрэг үндэсний ургамлын цэцэрлэгт хүрээлэнгийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлжээ.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, нүүрстөрөгчийн оргил үед хүрэх ба нүүрстөрөгчийн төвийг сахисан байдлын зорилтыг биелүүлэхийн тулд Хятад улс гол чухал салбаруудад нүүрстөрөгчийн оргил үед хүрэх төлөвлөгөө ба баталгааны олон арга хэмжээ хэрэгжүүлж, нүүрстөрөгчийн оргил үе, нүүрстөрөгчийн төвийг сахисан байдал түүнчлэн “1+N " буюу өөрчлөлтийн бодлогын системийг буй болгоно. Хятад улс аж үйлдвэрийн бүтэц, эрчим хүчний бүтцийн зохицуулалтыг сайтар хийж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэн, элс, говь, цөлжилтийн бүсэд салхины эрчим хүч, нарны зайн баазын томоохон төслүүдийн төлөвлөлт, бүтээн байгуулалтыг хийх болно.