Дэлхий нийтийн шуурхай харилцаа холбоог ахиулна
2021-10-15 20:41:30  

“Бид дэлхийн хөгжлийн ерөнхий чиг хандлагыг дагаж, дэлхийн тээврийн хамтын ажиллагааг ахиулж, дэд бүтцийн холболт, саадгүй худалдаа хөрөнгө оруулалт, соёл иргэншлийн интеграцийн шинэ хуудсыг бичиглэх ёстой.” 14-ний орой Хятад улсын дарга Ши Жиньпин НҮБ-ын дэлхийн тогтвортой тээврийн хоёрдугаар бага хуралд видео хэлбэрээр оролцон чухал үг хэлж, таван талт санаачилга дэвшүүлж, бодит арга барилаа зарлаж, дэлхийн тогтвортой тээврийн хөгжлийг ахиулахад Хятадын хүчин чадлыг хандивлаж, хариуцлагатай том гүрний үйлдэл хийгээд үүрэг хариуцлагыг харуулж чадсан байна.

Дэлхий нийтийн шуурхай харилцаа холбоог ахиулна_fororder_f79b-a2f97c18149bf998777c689e62ac0567

Эдийн засгийн хөгжилд хамгийн түрүүнд тээвэрлэлт хэрэгтэй. Одоогийн байдлаар, цар тахалын нөлөөн дор дэлхийн эдийн засгийн сэргэлт сул дорой байгаа бөгөөд улс орнууд тэгш бус хөгжлийн асуудалтай тулгараад байна. Иймэрхүү нөхцөл байдалд, олон улсын хамтын нийгэмлэг бүхэлдээ Бээжинд болсон НҮБ-ын Дэлхийн тогтвортой тээврийн 2-р бага хуралд анхаарал хандуулж, дээр дурдсан хүндрэлтэй асуудлыг зохицуулахад оюун ухаанаа хангасан байна. Чуулганыг зохион байгуулагч мөртөө дэд бүтцийн бүтээн байгуулалтаар оройлж буй улс орны хувьд, Хятад улс ямар төсөл дэвшүүлэх явдал олны анхаарлыг нэн татсан байна.

“Нээлттэй холболтыг баримталж, харилцан саадгүй холбогдохыг ахиулна” “Хамтын хөгжлийг баримталж, шударга, хүртээмжтэй байдлыг ахиулна” “Инновацид суурилахыг баримталж, хөгжлийн хөдөлгөгч хүчнийг нэмэгдүүлнэ” “Экологийг тэргүүн байранд тавихыг баримталж, нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийг биелүүлнэ” “Олон талт үзлийг баримталж, бүх дэлхийн засаглалыг төгөлдөржүүлнэ” ——Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ таван талт санаачилга дэвшүүлж, дэлхийн тогтвортой тээврийн хөгжлийг ахиулахад чиглэл зааж өгсөн байна.

Энэ удаагийн бага хурал дээр, Ши Жиньпин нэгэн чухал арга барилыг зарласан байна. Хятадын олон улсын тогтвортой тээврийн шинэчлэл болон мэдлэгийн төвийг Хятадын тал байгуулах болно. Ингээд Хятад улс бүх дэлхийн тээврийн хөгжилд цоо шинэ хувь нэмэр оруулж, олон улсын хамтын нийгэмлэгийн өндөр үнэлгээг олсон байна. Дани улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Томас Оструп Мёллер үзэхдээ: Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа дэлхийн тээврийн хөгжлийг ахиулж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тусалснаар, энэ талын үүрэг хариуцлагаа харуулсан байна гэжээ.