Хятадын ард түмнийг үнэнхүү улс орны эзэн болгоно
2021-10-15 20:34:17  

“Улс орны ардчилсан байх эсэхийн зангилаа нь тухайн ард түмэн улс орныхоо жихэнэ эзэн мөн эсэхэд бий.” Саяхан хуралдсан ХКН-ын төв хорооны ардын төлөөлөгчдийн ажлын хурал дээр, Хятад улсын дарга Ши Жиньпин чухал үг хэлэх үедээ дээрх нотолгоог хийсэн юм. Ши Жиньпин дарга “Ард түмний бүх үйл явц дахь ардчилал”-ын ойлголтыг гүнзгий тайлбарлав, энэ нь даруй ард түмэн улс орныхоо эзэн болохыг баталгаажуулж, ард түмний бодит шаардлагыг зохицуулдаг ардчилсан тогтолцоо байж, Хятад маягийн ардчилалын содон онцлог юм.

Хятадын ард түмнийг үнэнхүү улс орны эзэн болгоно_fororder_b43faebfc4a5cc1de98f165feb430670

Шинэ Хятад улс байгуулагдсны дараа, АТИХ-ын дүрэм, олон намын хамтын ажиллагаа хийгээд улс төрийн зөвшилцөлийн дүрэм байгуулах зэрэг улс төрийн чухал тохируулалтуудаар дамжин “улс орны аливаа эрх иргэдийн гарт байх”-ыг баталгаажуулсан юм. ХКН-ын 18-р их хурлаас хойш, Хятадын төр баригч нам ардчилсан улс төрийн хөгжлийн горимын ойлголтоо гүнзгийрүүлж, “Ард түмний бүх үйл явц дахь ардчилал”-ын чухал ойлголтыг дэвшүүлсэн байна.

Ард түмний бүх үйл явц дахь ардчилал нь тогтолцооны бүрэн хөтөлбөртэй төдийгүй бүрэн дүүрэн бодит ажиллагааны оролцоотой юм. Хятадын хууль тогтоох чухал бодлого шийдвэрүүд цөм журам болон ардчилалын дагуу явагдаж, шинжлэх ухааны үндэслэлтэй мөртөө ардчилсан бодлогоор дамжин бий болсон юм. Энэ нь хууль дүрэм бүр цөм нийгмийн олон салбарын санал санаачилгыг гүйцэд шингээж, хамгийн өргөн дэлгэр ард түмний ашиг сонирхлыг нэн сайнаар хамгаалахыг баталгаажуулж чадсан байна.

АТИХ-ын дүрэм нь Хятадын ард түмний бүх үйл явц дахь ардчилалыг биелүүлэх тогтолцооны чухал ачаалагч болсны хувьд, Хятадын төр баригч нам болон засгийн газар бодлого тогтоох, хэрэгжүүлэх, хянан биелүүлэх зэрэг олон үе дамжлагадаа цөм ард түмний дуу хоолойг сонсон ойлгохыг баталгаажуулсан байна. АТИХ-ын дүрэм нь Хятад улс эдийн засгийн хурдтай хөгжлийн гайхамшиг болон нийгмийн урт хугацааны тогтвортой байдлын гайхамшгийг бий болгоход дүрмийн чухал баталгаа хангаснаар, Хятад улсын бодит байдалтай нийцэж, ард түмэн улс орныхоо эзэн байхыг баталж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэхийг баталгаажуулсан сайн дүрэм гэдгийг өнгөрсөн 60 гаруй жил ялангуяа өөрчлөлт нээлтийн 40 гаруй жилийн бодит ажиллагаа нотолсон юм.

Хятадын ард түмнийг үнэнхүү улс орны эзэн болгоно_fororder_aaaf59009af4fe192d44fb8044b763bc

“Олон улсын хамтын нийгэмлэгийн аль нэг улс ардчилсан эсэхийг олон улсын хамтын нийгэмлэг хамтдаа үнэлэх ёстой.” Египетийн алдартай хуульч Шавки аль-Сайид тэмдэглэхдээ: Хятадын ард түмний бүх үйл явц дахь ардчилал нь зүй зохистой мөртөө үр ашигтай байж, үндэсний хөгжил дэвшлийг ахиулж, ард түмний бүтээх чадавхыг идэвхжүүлсэн болохыг Хятад улсын олсон хөгжлийн томоохон амжилт нэгэнт гэрчилсэн юм гэжээ.

Ардчилалыг биелүүлэх маш олон төрлийн арга хэлбэртэй байж, бүгдээр эгээ адилхан байх боломжгүй юм. Дэлхийн улс төрийн баялаг тогтолцоог зөвхөн дан цулгуй нэг л хэмжүүрээр хэмжих нь өөрөө ардчилсан бус зүйл болох юм. Олон жилийн туршид барууны орнууд бусад улс орнуудыг "ардчилсан бус", "автократ" гэж шошголох нь олонтаа. Гэвч барууны нийгмийн засаглалын эмх замбараагүй байдал эцэс төгсгөлгүй гарч ирэхийн хэрээр, барууны маягийн "ардчилсан домог" нэгэнт нуран унасан байна. Бүх улс орон үндэсний нөхцөл байдлаа харгалзан өөрт тохирсон ардчилсан хөгжлийн замыг сонгох эрхтэй юм.

“Ардчилал нь гоёл чимэглэл биш, гоёл чимэглэлийн зориулалтаар ашиглагддаггүй, харин ард түмний шийдэх ёстой асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэгддэг юм.” Хятадын онцлогтой социалист ардчилсан улс төрийн зам хэрэгжих боломжтой, үр дүнтэй болохыг практик нотолсон юм. Цаашид Хятад улс энэ замыг тууштай баримталж, хүн төрөлхтний улс төрийн соёл иргэншлийн хөгжилд Хятадын нэн их оюун ухааныг хандивлах болно.