Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын бамбар
2021-10-17 16:53:42  

Бээжингийн 2022 оны өвлийн олимп, өвлийн паралимпын бамбарын зураг дизайныг энэ оны 2-р сарын 4-нд Бээжингийн өвлийн олимп болоход 1 жилийн хугацаа үлдэж буйг тэмдэглэсэн үйл ажиллагааны үеэр нийтэлсэн юм.

Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын бамбар_fororder_1262fa942c544509af85df4c532c60d3 Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын бамбар_fororder_9c27269928ad41a08e63950485d0db67

Бээжингийн өвлийн олимпын гал бамбарын гадар тал нь мөнгөн саарал болон улаан хоёр өнгөөр голлож, “мөс цасны спортын цуглаан, эрч жавхаа, гэрэл гэгээ, дулаан илч”-ийг бэлгэдсэн байна. Бээжингийн өвлийн паралимпын гал бамбар нь харин саарал болон алтан шар өнгөөр голлож, хүсэл мөрөөдлийн бэлгэдэл, түүнчлэн “эрч зориг, шийдэмгий байдал, урам зориг, тэгш байдал”-ын паралимпын үзэл санааг тусгаж, бамбарын бариулын дор хэсэгт брайль үсгээр “Бээжингийн 2022 оны өвлийн паралимп” хэмээн бичжээ.

Гал бамбарын гадар талыг үүлний хээгээр чимж, бариулын хэсгээс дээшлэх тусмаа үүлний хээ нь цаасан хайлчилбарын хэлбэртэй цасан цэцгийн зураг дүрсээр солигдсон байна. Гал бамбарын зураг дизайныг бүтээсэн Ли Жянь Е-гийн танилцуулснаар: өлзийт үүл нь сайн сайхны бэлгэдэл, мөн түүнчлэн 2008 оны Бээжингийн зуны олимпын бамбарын дизайны онцлогийг хадгалсан, цасан цэцэг нь өвлийн олимпын онцлогийг харуулсан бөгөөд Бээжингийн 2022 оны өвлийн олимпын бамбарын шинэ бүтээмж болов гэжээ.

Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын бамбар_fororder_src=http___p1.img.cctvpic.com_photoworkspace_contentimg_2021_02_05_2021020520100220897&refer=http___p1.img.cctvpic

Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын бамбар_fororder_11

Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын бамбар_fororder_12

Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын бамбар_fororder_13

 

 

 

\Уртнасан\