АНУ цар тахлын эсрэг 15 сая тун вакциныг үрэн таран хийжээ
2021-10-17 15:39:44  

АНУ цар тахлын эсрэг 15 сая тун вакциныг үрэн таран хийжээ_fororder_src=http___nimg_ws_126_net__url=http%253A%252F%252Fdingyue_ws_126_net%252F2021%252F0609%252Fa6973193j00quf2fd002hc000go00bag_jpg&thumbnail=650x21

Орон нутгийн цагаар 10-р сарын 16-ны өдөр АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, Америкийн зүүн нутгийн цагаар 10-р сарын 16-ны 17:21 цагийн байдлаар, АНУ-д КОВИД-19 халдвараар оношлогдсон тохиолдол 44 сая 410 мянга 656 хүрч, нийт 724 мянга 122 хүн нас баржээ.

Их Британийн "Guardian" сонины мэдээлснээр, цар тахлын эсрэг вакцины хомсдолд дэлхий нийтээрээ санаа зовоож байхад АНУ харин олон сая вакциныг үрэн таран хийсэн байна. АНУ-ын Өвчин хижигт хяналт тавьж, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр, 2021 оны 3-р сараас 9-р сарын хооронд, АНУ дор хаяж 15 сая тун цар тахлын эсрэг вакциныг үрэн таран хийсэн байна. Үүний зэрэгцээ дэлхий нийтэд олон хүмүүс вакцин хийлгэхийг хүлээсээр байгаа бөгөөд 7-р сарын байдлаар орлого багатай орнуудын хүн амын дөнгөж 1% нь эхний тунгаа хийлгэжээ. \Ренчинсоо\