Олон улсын тамирчид Бээжингийн өвлийн олимпын туршилтын тэмцээнийг эерэгээр үнэлжээ
2021-10-17 15:14:57  

Олон улсын тамирчид Бээжингийн өвлийн олимпын туршилтын тэмцээнийг эерэгээр үнэлжээ_fororder_11

ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөл 16-нд Грекийн Афинд хуралджээ. ОУОХ-ны Спортын үйл хэрэг хариуцсан дарга Кит Макконнелл хэлэхдээ: Бээжингийн өвлийн олимпын туршилтын тэмцээнүүд зохиогдож байгаа бөгөөд туршилтын тэмцээнд оролцож буй тамирчид бүгдээрээ тэмцээний талбай заал, тэмцээний зохион байгуулалтын ажлууд, түүнчлэн тамирчид болон тэдний Бээжингийн өвлийн олимпод хандуулж буй хүсэл эрмэлзлийн талаар ОУОХ-нд маш эерэг хариу мэдүүлэг өгсөн юм. Олон улсын тамирчид маш эерэг үнэлгээ ирүүлсэн явдалд ОУОХ баяртай байна гэжээ.

10-р сарын 5-наас 12-р сарын сүүлчийг хүртэл “Бээжинд уулзацгаая” сэдэвт өвлийн спортын тэмцээнүүд Бээжингийн өвлийн олимпиос өмнөх туршилтын тэмцээнээ Бээжин, Яньчин, Жанчхүүгийн тэмцээний гурван бүсэд урьд хожид зохион байгуулагдсаар байна.

 

 

\Уртнасан.\