1603.9 кг ургац авсан нь эрлийзжүүлсэн усан тутаргын ургацын дээд амжилт тогтоов
2021-10-17 15:24:35  

1603.9 кг ургац авсан нь эрлийзжүүлсэн усан тутаргын ургацын дээд амжилт тогтоов_fororder_src=http___p6_itc_cn_q_70_images03_20211017_e761f9f2f47d41a8a00d3923eeee4a5f_jpeg&refer=http___p6_itc

10-р сарын 17-нд, Үндэсний эрлийзжүүлсэн усан тутаргын инженерийн технологийн төвөөс Хүнань мужийн Хэн-нань сяньд 2021 оны өмнөд нутгийн тутаргын тариалалтын бүсийн хос улирлын му нэгбүрийн ургацад хэмжилт хийсэн бөгөөд хоёрдугаар удаагийн тариалалтын му тутмын дундаж ургац 936.1 кг хүрсэн байна. Өмнө нь хэмжсэн нэгдүгээр удаагийн тариалалтын ургац му тутамд дунджаар 667.8 кг байсныг нэмбэл, "Эрлийзжүүлсэн усан тутаргын эцэг " хэмээгдсэн Юань Лүнпингийн багийн боловсруулсан хос улирлын эрлийзүүлсэн усан тутаргын ургац нийт 1603.9 кг-д хүрч, тутаргын му тутмын дундаж үйлдвэрлэлийг 1500 кг-аас давуулах зорилтыг амжилттай биелүүлж, шинэ рекорд тогтоожээ. \Ренчинсоо\