Фумио Кишида Ясукуни сүмд өргөл үйлдэв
2021-10-17 15:35:15  

Фумио Кишида Ясукуни сүмд өргөл үйлдэв_fororder_src=http___n_sinaimg_cn_sinakd20211015s_367_w700h467_20211015_04e4-cac4020d1994e15c378cdee35b694f77_png&refer=http___n_sinaimg

Японы радио нэвтрүүлгийн холбоо буюу NHK орон нутгийн цагаар 17-нд мэдээлснээс үзэхэд, Японы Ерөнхий сайд Фумио Кишида "Намрын ээлжит их тахилга"-ын үеэр Ясукуни сүмд Масакаки" нэртэй өргөлийн зүйл өргөжээ.

Фумио Кишида Ясукуни сүмд өргөл үйлдэв_fororder_src=http___rs-channel_huanqiucdn_cn_imageDir_5d10d0597c62bd5aeaccb8aa944722da_png&refer=http___rs-channel_huanqiucdn

Ясукуни сүм бол Японы милитаризмын гадаад руу чиглэсэн түрэмгийллийн дайныг дэгдээсэн үзэл санааны багаж хэрэгсэл, бэлгэдэл бөгөөд дэлхийн 2-р дайнд гэмт хэрэг үйлдсэн А зэрэглэлийн 14 дайны гэмт хэрэгтнүүдийг тахиж байдаг. Ясукуни сүмийн асуудлаарх Японы зарим улс төрчдийн хийсэн үйлдэл нь түүхэн шударга ёсыг доромжилж, мөн Хятадыг оролцуулсан Азийн хохирогч орнуудын ард түмний сэтгэлийг ноцтой шархлуулсан үйлдэл юм. Энэ нь Японы талын өөрийн түрэмгийллийн түүхэндээ хандаж буй буруу байр суурийг нь дахин харууллаа хэмээн Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь-ин өмнө нь онцолж байсан юм. \Ренчинсоо\