НҮБ-ын Дэлхийн тогтвортой тээврлэлтийн хоёр дахь бага хурал өндөрлөв
2021-10-17 15:27:18  

НҮБ-ын Дэлхийн тогтвортой тээврлэлтийн хоёр дахь бага хурал өндөрлөв_fororder_src=http___imagecloud_thepaper_cn_thepaper_image_159_10_70_jpg&refer=http___imagecloud_thepaper

16-нд, НҮБ-ын дэлхийн тогтвортой тээврлэлтийн хоёр дахь бага хурал Бээжинд өндөрлөлөө.
Тус бага хурал онлайн болон оффлайн аргыг хослуулах хэлбэрээр нийт 14 талбай томоохон арга хэмжээг зохион явууллаа. Хуралд оролцсон зочид төлөөлөгчид иргэдийн амьжиргаа, ногоон хөгжил, харилцаа холбоо, цар тахлын эсрэг тэмцэх, эдийн засгийн сэргэлт зэрэг салбаруудын асуудлаар алсын хараатай, бүтээлч солилцоог өрнүүлжээ.

НҮБ-ын Дэлхийн тогтвортой тээврлэлтийн хоёр дахь бага хурал өндөрлөв_fororder_src=http___p6_itc_cn_q_70_images03_20211016_13631edb203a40038d1a5253bf376d7e_jpeg&refer=http___p6_itc

Гурван өдөр үргэлжилсэн энэхүү хуралд нийт 171 орны төлөөлөгчид онлайн болон оффлайнаар оролцсон байна. Тэдгээрийн дотор 150 орны зам тээврийн сайд, төлөөлөгчид онлайнаар оролцсон бол 133 орон, Хятадад суугаа 800 шахам элчин төлөөлөгчид болон олон улсын байгууллагын төлөөлөгчид  оффлайн хэлбэрээр оролцов. Улс орнуудын төлөөлөгчид өөрийн орны туршлагаасаа нэгтгэн дүгнэж, ногоон хөгжил, технологийн шинэчлэл зэрэг сэдвээр зөвлөгөө, санал санаачилга дэвшүүлсэн байна.

Дэлхийн улс орнууд “2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хамтаар түргэтгэж, илүү прагматик арга хэмжээ авч, аюулгүй, хялбар дөхөм, өндөр үр ашигтай, ногоон, эдийн засаг, хүртээмжтэй тогтвортой тээвэрлэлтийг бий болгохын тулд хамтран ажиллах ёстой хэмээн хуралд оролцсон төлөөлөгчид илэрхийлжээ. \Ренчинсоо\