Цар тахлын улмаас өлсгөлөн хүн амын тоо 140 саяаар нэмэгдэв
2021-10-17 15:23:00  

Цар тахлын улмаас өлсгөлөн хүн амын тоо 140 саяаар нэмэгдэв_fororder_12

10-р сарын 16-нд буюу Дэлхийн хүнсний өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш видеогоор үг хэлж, үйлдээ өөрчлөх замаар үр тарианы баталгаат байдлыг нэмэгдүүлэхийг хүмүүст уриалсан байна.

Антонио Гутерриш хэлэхдээ: Дэлхийн нийт хүн амын 40% шахам хувь нь буюу 3 тэрбум хүн ам эрүүл хүнсийг хүртэж чадахгүй байна. Өлсгөлөн ба хоол тэжээлийн дутагдалд байгаа хүн ам нэмэгдэж байгаагийн зэрэгцээ жингийн илүүдэлтэй хүн амын тоо ч нэмэгдсээр байна. КОВИД-19 халдвар ийм байдлыг улам даамжруулж, өлсгөлөн хүн амын тоо 140 саяаар нэмэгдэв. Үүний зэрэгцээ үр тарианы үлйдвэрлэл, хэрэглээний арга хэлбэр, үр тариаг бүрэлгэн сүйтгэх байдал нь дэлхий нийтэд ноцтой хохирол учруулж, байгалийн нөөц, уур амьсгал, байгаль орчинд түүхэнд байгаагүй дарамт үүсгэж, жил тутамд хэдэн их наяд ам.долларын гарз хохирол бий болгож байна гэжээ.

Хүн нэгбүр үр тарианы хэрэглээний арга хэлбэр, эрүүл мэндийг илүү чухалчилсан сонголт хийх нь өөрт нь ашигтай төдийгүй дэлхийд ч тустай гэж Гутерриш хэлсэн бөгөөд үйлдлээ өөрчлөх замар үр тарианы системийн илүү сайн шим тэжээл, илүү таатай орчин, илүү сайн сайхан амьдралтай  болохыг баталгаажуулж, улмаар тогтвортой хөгжлийн зорилтыг биелэгдэхийн тулд хамтдаа чармайн ажиллахаыг хүмүүст хандан уриалсан байна.

 

 

\Уртнасан\