Япон цөмийн хаягдал усаа далайд цутгах гэж байгаад холбогдуулж байр сууриа илэрхийлжээ
2021-10-18 19:33:05  

Япон цөмийн хаягдал усаа далайд цутгах гэж байгаад холбогдуулж байр сууриа илэрхийлжээ_fororder_微信截图_20211018193247

10-р сарын 18-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр “өчигдөр Японы ерөнхий сайд Фүмио Кишида Фукушимагийн цөмийн цахилгаан станцад ажилласны дараа хэвлэлд хандаж, Фукушимагийн цөмийн цахилгаан станцын хаягдал усыг далайд цутгах төлөвлөгөө маш чухал бөгөөд хойшлуулж болохгүй. Японы засгийн газар шинжлэх ухаанд тулгуурлан, ил тод байдалд цөмийн бохир усыг далай цутгахын аюулгүй байдлын талаар тайлбар хийж, олон улс, нийгэм нийтийн эргэлзээг арилгах болно гэсэн байна. Энэ тухай Хятадын тал ямар байр суурьтай байна?” гэсэн сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хариулахаа:

“Фукушимагийн цөмийн цахилгаан станцын бохир усыг далайд цутгах тухай Японы засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард шийдвэр гаргасан нь Номхон далайг тойрсон олон орны анхаарлыг татаж, хүмүүс үүнд маш их эргэлзээтэй байж, эсэргүүцсээр байгаа юм. Японы талын энэхүү шийдвэр нь цөмийн хаягдал усыг аюулгүй нөхцөлд шийдвэрлээгүй бөгөөд холбогдох мэдээ мэдээлэл нь ил тод биш юм. Түүнчлэн хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа гүйцэд сайн зөвшилцөөгүй бөгөөд холбогдох хяналт шалгалтын ажлын талаар үр дүнтэй ажлын тохируулга гаргаагүй. Тиймээс олон улсын хамтын нийгэмлэг эсэргүүцэх нь зүй ёсны хэрэг бөгөөд үүнд Японы тал “чихгүй толгой” шиг мужуудалж болохгүй юм. Фукушимагийн цөмийн цахилгаан станцын бохир усыг далайд цутгах нь ганц Японы хувийн асуудал биш, үүнд Номхон далайг тойрсон орнуудын иргэд түмний эрүүл мэнд, тэнгисийн экологийн том чухал асуудлууд холбогдож байна. Тиймээс Японы засгийн газар олон улсын дуу хоолойг хүндэтгэж, буруу шийдвэрээ татах хэрэгтэй гэжээ.

Д.Хүчитбаатар