Гуанжөүгийн яармаг нь байгаль орчинд ээлтэй бодлого барьж байна
2021-10-18 12:56:54  

Гуанжөүгийн яармаг нь байгаль орчинд ээлтэй бодлого барьж байна_fororder_2361-1Q1021H91M21

Хятадын экспорт, импортын 130 дахь яармаг худалдаа буюу Гуанжөүгийн яармаг яг одоо зохиогдож байна. Байгаль орчноо хамгаалах тухай ойлголт нь хүмүүсийн түгээмэл ойлголт болж буйг дагалдан био задрах материалын судалгаа, үйлдвэрлэлд ихээхэн анхаарал хандуулдаг болж байна.

Тус яармагт оролцож буй төмсөөр хийсэн байгаль орчинд ээлтэй цэвэр ногооны тавиур нь 2021 оны экспортын бүтээгдэхүүний дизайны хамгийн өндөр шагнал болох алтан медаль хүртжээ. Төмсийг хүртэл дизайны жигүүр ургуулан экспортын үнэ цэнэтэй бүтээгдэхүүн болгосон нь Хятадын бүтээлч сэтгэлгээг дэлхий нийтэд таниулж байна.

Төмснөөс гадна байгаль орчинд ээлтэй цаасан соруул ч хүмүүсийн анхаарлыг татаж байна. Гуанжөүгийн нэгэн сав боодол үйлдвэрлэгч компани байгаль орчинд ээлтэй цаасан боодол бүтээгдэхүүнээрээ хилийн чанад дахь борлуулалтын замаа нээсэн байна. Тэд сард 600 сая ширхэг цаасан соруулаа хилийн чанадад борлуулж, жилд 7 тэрбум ширхэг цаасан соруул үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байна.

Н.Пүрэвжав