Тэр чигээрээ улс төрийн явуулга гэв
2021-10-18 19:41:03  

10-р сарын 18-нд ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр сурвалжлагчийн "АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден саяхан Америкийн Коннектикутын их сургуулийн "Доддын хүний ​​эрхийн төв"-ийн нээлтийн ёслол дээр Шиньжянтой холбоотой үг ярьсан байна. Хятадын тал энэ тухай ямар байр суурьтай байна?" хэмээн асуужээ.

Хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь: Шиньжяны уйгарууд дарамт шахалтад өртөж байна, албадан хөдөлмөрлүүлж байна гэдэг ор үндэсгүй цуурхал юм. Шиньжяны хүний эрхийн асуудал гэгч нь тэр чигээрээ улс төрийн явуулга бөгөөд Шиньжяны тогтвортой байдлыг эвдэх, Хятад улсын хөгжилд тушаа хийх нь түүний зорилго мөн. Америкийн тал өөрийгөө ардчилал, хүний эрхийн хамгаалагч хэмээн өргөмжилдөг, гэхдээ дотоодынх нь нөхцөл байдал ямар байна? АНУ жижигхэн шилэнд савласан угаалгын нунтаг, эсвэл тагнуулын хуурмаг мэдээлэлд үндэслэн дайн дэгдээж, бусад орны жирийн иргэдийг хөнөөн, ганц талаас хориг тавьж, хүмүүнлэгийн хямралыг бий болгож байна. Тус орон өөрийгөө “ардчиллын цамхаг”гэдэг нь цаг үеийн бодит байдалд нэгэнт зохицохгүй болж, “хүний эрхийн хамгаалагч" болох ямар ч Хэргэм үгүй гэв.

 

 

\Уртнасан.\