“Хүний эрхийн нөхцөл байдал” цагаан ном нийтэлсний 30 жилийн ойг тэмдэглэжээ
2021-10-18 19:30:57  

“Хүний эрхийн нөхцөл байдал” цагаан ном нийтэлсний 30 жилийн ойг тэмдэглэжээ_fororder_微信截图_20211018193020

10-р сарын 18-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр, “Хятадын Хүний эрхийн нөхцөл байдал” цагаан ном нийтэлсний 30 жилийн ойн семинар саяхан Бээжинд болж, онолын утга учир, Хятадын хүний эрхийн үйлсийн хөгжлийн ололт амжилт зэрэг талаар судлан ярилцсан байна. Энэ тухай танилцуулна уу гэсэн сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хариулахдаа:

“Одоогоос 30 жилийн өмнө Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба “Хятадын хүний эрхийн нөхцөл байдал” цагаан ном нийтэлсэн нь Хятад улс даян дэлхийд хандан нийтэлсэн хүний эрхээр сэдэвлэсэн албаны талын анхны бичиг баримт болсон юм. Энэхүү цагаан номд хүний эрхийн тухай Хятад улсын засгийн газрын үндсэн байр суурь, үзэл баримтлал, Хятадын ард түмэн хүний эрхээ гүйцэд эдэлж байгаа бодит байдал зэргийг танилцуулсан болохоор Хятад улсын хүний эрхийн салбарын хөгжлийн хөшөө дурсгалын чанартай үйл явдал гэж болно. Хятад улс хүний эрхийн салбарт даян дэлхийн анхаарлыг татсан амжилт тогтоосон нь олон улсын хүний эрхийн үйлсийн хөгжилд мөн чухал хувь нэмэр оруулсан болно. Хүний эрхийн салбарт Хятад улс үүрэг хариуцлагаа идэвхтэй ухамсарлаж, олон улсын солилцоо, хамтын ажиллагааг өргөн хүрээнд явгадуулж ирсэн юм. Хятадын ард түмний үндэстний сэргэн мандлын агуу үйлсийн явц бол мөн ч нийгмийн голч шударга байдал, хүний эрхийн үйлсийн хөгжлийг ахиулах явц мөн. Ирээдүйд Хятад улс хүний эрхийн талаар улам их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Д.Хүчитбаатар