Бө-Аогийн чуулга уулзалтын дэлхийн эдийн засгийн хөгжил, аюулгүйн форум болно
2021-10-18 16:19:21  

Бө-Аогийн чуулга уулзалтын дэлхийн эдийн засгийн хөгжил, аюулгүйн форум болно_fororder_ce66a6ace7a4400b96de4739012d6ecc

10-р сарын 18-ны үдээс өмнө, Бө-Аогийн чуулга уулзалтын дэлхийн эдийн засгийн хөгжил, аюулгүйн форумын анхдугаар хурлын нээлтийн хэвлэлийн бага хуралд Хү Нань мужийн Чаншаагийн олон улсын хурлын төвт зохиогдов.

Хурлаас мэдээлснээр, 10-р сарын 18-20-ны өдрүүдэд, Бө-Аогийн чуулга уулзалтын "Эдийн засгийн хөгжил, аюулгүйн форум" Чаншаа хотод "Томоохон өөрчлөлт дэх эдийн засгийн аюулгүй байдал болон тогтвортой хөгжил" сэдвийн хүрээнд зохиогдох бөгөөд энэ үеэр Эдийн засгийн хөгжил, аюулгүй байдлын экспо, чуулганы нэгдсэн хуралдаан, гадаад дотоодын бизнес эрхлэгчдийн уулзалт, мужийн удирдлагууд болон Хятадад суугаа дипломат ажилтнуудын уулзалт, нээлтийн ёслол, залуучуудын дугуй ширээний уулзалт зэрэг чухал арга хэмжээнүүд болон 22 салбар форум нь "Бүс ба зам", хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний хангамж болон аюулгүй байдал, дижитал технологи, санхүүгийн эрсдэл, сүлжээний аюулгүй байдал, аж үйлдвэрийн сүлжээ болон нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал, хот хөдөөгийн уялдаатай хөгжил, хөдөлмөр эрхлэлтийн аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийн эрсдэл, нүүрстөрөгчийн төвийг сахих байдал, экологийн аюулгүй байдал, аюулгүй байдлын технологи, ухаалаг хотууд зэрэг сэдвийн хүрээнд зохиогдох болно.

Н.Пүрэвжав