Томас Бах: Бээжингийн өвлийн олимп амжилттай болно гэдэгт итгэл дүүрэн байна
2021-10-18 10:38:44  

Томас Бах: Бээжингийн өвлийн олимп амжилттай болно гэдэгт итгэл дүүрэн байна_fororder_111

Орон нутгийн цагаар 17 -нд Олон Улсын Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Томас Бах Олимпийн наадмын өлгий нутаг Грекийн Пелопоннес хойг дахь Эртний Олимпийн төв байрт ХТРТ-ын сэтгүүлчийн ярилцлагыг хүлээн авлаа.

ОУОХ -ны ерөнхийлөгч Томас Бах хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпийн бэлтгэл маш жигд явагдаж байна. Халдварын эсрэг Хятад улсын хариу арга хэмжээ бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн. Хятад улс цар тахалтай тэмцэх явцад вирусын халдвар авахаас сэргийлэхээс гадна вирусыг устгахаар шийдсэн байна. Цар тахалтай тэмцэх явцад бид Хятадын үр ашигтай байдлыг олж харлаа. Цар тахлын нөлөөнд өртсөн боловч Бээжингийн өвлийн олимпийн бэлтгэл ажил нааштай ахицтай байна. Бүх талбайг хэдхэн сарын өмнө дуусгасан нь үнэхээр гайхалтай. Одоо бид туршилтын тэмцээнүүдийг аюулгүй явуулж эхэллээ. Туршилтын тэмцээнд оролцсоны дараа тамирчдын өгсөн санал маш эерэг байна. Тиймээс Бээжингийн өвлийн олимп амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Бээжингийн өвлийн олимп ирэх онд болох гэж буйтай холбогдуулан ОУОХ-ны ажлын гол чиглэлийн талаар ОУОХ -ны ерөнхийлөгч Томас Бах хэлэхдээ, Одоогийн байдлаар хоёр зүйлийн ажлыг сайн хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, тэмцээний зохион байгуулалт, үйл ажиллагаа. Тиймээс тэмцээний хэвийн ажиллагааг хангахын тулд тестийн тэмцээн маш чухал ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх явдал болно. Өдгөө Бээжингийн Өвлийн Олимпийн Зохион байгуулах хороо, Хятадын холбогдох байгууллага, олон улсын шинжээчидтэй ярилцаж, хүн бүр аюулгүйгээр Олимпийн наадамд оролцохыг баталгаажуулж байна.