НҮБ -ын Дэлхийн тогтвортой тээврийн 2 -р хурал өндөрлөв
2021-10-18 15:01:34  

НҮБ -ын Дэлхийн тогтвортой тээврийн 2 -р хурал өндөрлөв_fororder_111

ХТРТ-ын мэдээ, НҮБ-ын Дэлхийн тогтвортой тээврийн хоёр дахь хурал 10-р сарын 16-нд Бээжинд өндөрлөлөө. Гурван өдрийн турш 100 гаруй орны олон мянган мэргэжилтэн, идэвхтэн, бизнесийн удирдагчид хуралд оролцож, ард иргэдийн амьдрал, ногоон хөгжил, аюулгүй байдлын хөгжил, дэд бүтцээр харилцан холбогдох, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, эдийн засгийн сэргээн босголт зэрэг олон асуудлаар яриа хэлэлцээ хийжээ.

Хурал эцэст нь "Бээжингийн тунхаглал" гэсэн үр дүнгийн баримт бичгийг гаргав. "Тунхаглал" нь дэлхийн тээврийн тогтвортой хөгжлийн ирээдүйн талаарх оролцогчдын алсын харааг тодорхойлж, олон улсын тээврийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр болон салбар дундын нэгдсэн арга барилыг санал болгож, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тээвэрлэлттэй холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээг хангаж өгсөн байна.

Эх сурвалжийн мэдээлснийг үзвэл, энэхүү хурал нь ирэх сард Их Британийн Глазго хотод болох "НҮБ -ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц"-ийн гэрээ байгуулагч орнуудын 26 дугаар хуралд эерэг үүрэг гүйцэтгэх болно.