Эчнээ далд нь хорон ухаан нуугдаж байна гэв
2021-10-18 18:46:33  

10-р сарын 18-нд Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр, “Эх сурвалжийн мэдээлснээр Америкийн зүүн нутгийн цагаар 10-р сарын 15-нд тус орны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Шерман хийсэн илтгэлдээ, Хятад улсад чиглэсэн Америкийн талын  байр суурь тодорхой бөгөөд шаардлагатай үед Хятадын талтай өрсөлдөнө, харин Америк болон олон улсын ашиг тусад нийцсэн тохиолдолд Хятад улстай хамтран ажиллана, мөн шаардлагатай үед сөргөлдөх болно гэж хэлсэн байна. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай байгаа бэ?”гэсэн сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хариулахдаа: 

"Америкийн тал “өрсөлдөөн, хамтын ажиллагаа, сөргөлдөөн”гэх хуучны хөг аясаа давтсаар байна. Үнэндээ өрсөлдөөний далбаа барьж Хятад улсыг хазаарлах башир арга ухаан төдий юм. Америк Хятад улсыг стратегийн өрсөлдөгчөөр үзэж буй энэ буруу үзэл ойлголт нь энэ бүхний үндэс шалтгаан. Америкийн тал хүйтэн дайны болон тэг нийлбэрийн сэтгэхүйгээ орхиж, Хятад улсад зөвөөр хандаж, Хятад улсад чиглэсэн илүү оновчтой, ажил хэрэгч бодлого хэрэгжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлж, санал зөрөлдөөнийг эвтэй зохицуулах ёстой" гэжээ.

 

 

\Уртнасан.\