Хятад улс дэлхий нийтэд ханамжтай хариулт өглөө
2021-10-18 10:45:26  

Энэ жил БНХАУ НҮБ дахь хууль ёсны суудалаа сэргээсэний 50 жилийн ой тохиож байна.

Өнгөрсөн 50 жилийн турш Хятад улс дэлхий нийттэй идэвхтэй нэгдэж, өөрийн хөгжлөө биелүүлсний зэрэгцээ том гүрний үүрэг хариуцлагаа баримталж, том гүрний хүлээсэн үүргээ биелүүлж, НҮБ-ын дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, хамтын хөгжлийг ахиулахад шуурхай дэмжлэг үзүүлсээр ирсэн юм.

НҮБ-ын "Биологийн олон янз байдлын тухай конвенц"-ийн гэрээ байгуулагч орнуудын XV хурал Күньмин хотод болсон нь Хятад улс НҮБ дахь хууль ёсны суудалаа сэргээсэний 50 жилийн ойд дэлхий нийтэд өгсөн сэтгэл ханамжтай хариу гэж үзэж болно.

10-р сарын 15-нд НҮБ -ын "Биологийн олон янз байдлын тухай конвенц"-ын гэрээ байгуулагч орнуудын 15-р хурлын эхний үе шат Күньмин хотод өндөрлөв. Энэхүү хурлаар "Күньмины тунхаглал"-ыг баталж, биологийн олон янз байдлыг хамгаалах, дэлхийн экологийн соёл иргэншлийг хамтдаа бүтээн байгуулах санаачилгыг дэлхий нийтэд хандан гаргасан юм.