Ажил олголтын зорилтынхоо 95 хувийг биелүүлэв
2021-10-18 15:30:46  

Ажил олголтын зорилтынхоо 95 хувийг биелүүлэв_fororder_b3119313b07eca809060b941e578ded4a0448390

10-р сарын 18-нд, Хятадын үндэсний статистикийн газар 2021 оны эхний гурван улирлын эдийн засгийн байдлаа танилцуулав. Ажил эрхлэлт нь амьжиргааны үндэс болсны хувьд тогтвортой байдлаа хадгалж байна. Эхний гурван улиралд Хятадын хот сууринд 10.45 сая ажлын байр бий болгож, энэ оны зорилтынхоо 95 хувийг биелүүлээд байна.


9-р сард, Хятадын хот суурины ажилгүйдлийн хэмжээ 4.9 хувь байж, өнгөрсөн сарынхаас 0.2 нэгжээр буурч, өнгөрсөн жилийн мөн үеэс 0.5 нэгжээр буурчээ. 16-24, 25-59 насны хүн амын ажилгүйдлийн хэмжээ тус тус 14.6, 4.2 хувьд хүрсэн байна. Хятадын 31 том хот суурины ажилгүйдлийн хэмжээ 5 хувьд хүрч, өнгөрсөн сарынхаас 0.3 нэгжээр буурсан байна. 3-р улирлын сүүлчээр гэрээсээ хол хөлсний хөдөлмөр эрхлэгчдийн нийт тоо 183 сая 300 мянга болж, 2-р улирлын эцсийн хэмжээнээс 700 мянгаар нэмэгдсэн байна.

Н.Пүрэвжав