Хятадын олон улсын импортын экспо бол Хятадын зах зээлийг ойлгох цонх юм
2021-11-08 15:33:41  

Хятадын олон улсын импортын 4-р экспо Шанхайд болж байна. Туркийн Экологийн Ногоон Хүнсний ХК нь гурван жил дараалан үзэсгэлэнд оролцсон тус улсын цөөхөн компаниудын нэг юм. Саяхан тус компаний Удирдах зөвлөлийн дарга Бирол Селеп ХТРТ-ид ярилцлага өгөхдөө: Хятадын олон улсын импортын экспо бол манай компани Хятадын зах зээлийг ойлгох цонх юм, мөн Хятадын хэрэглээний соёлыг зөв ойлгох чухал суваг юм. Тиймээс манай компани Хятадын олон улсын импортын экспод ямагт оролцсоор ирсэн юм гэжээ.

Хятадын олон улсын импортын экспо бол Хятадын зах зээлийг ойлгох цонх юм_fororder_cd25b0caa33686837d37760aa4f10fde

Өмнө нь хамтын ажиллагааны түншүүдээрээ дамжуулан Хятадын олон улсын импортын экспод оролцож байсан бол, энэ жил Экологийн Ногоон Хүнсний ХК-ий Хятад дахь охин компани үзэсгэлэнд оролцох холбогдох ажлыг хариуцсан байна. Компанийн борлуулалтын менежер Нешет Мехмет Кечечиоуллары хэлэхдээ: Өнгөрсөн жилээс тус компани Хятадад салбар компаниа байгуулахтай холбоотой асуудлыг боловсронгуй болгож байна. Одоо салбар компани албан ёсоор байгуулагдаж, тус компанийг хариуцах хүн тун удалгүй БНХАУ-ыг зорьж ажлаа хүлээж авах болно. Тиймээс өмнөх хоёр жилийг бодвол, салбар компани төв оффисоо төлөөлөн үзэсгэлэнд оролцож байгаа нь энэ жилийн хамгийн том өөрчлөлт болж байна гэжээ.

Тэрээр танилцуулахдаа: “Бид аль хэдийн Хятадын дотоодын компани болсон, харин Туркээс үзэсгэлэнд оролцож байгаа компани биш юм. Энэ бол том ялгаа юм. Үзэсгэлэнд бас хэд хэдэн өөр бүтээгдэхүүн нэмэгдсэн, ер нь жил бүр шинэ бүтээгдэхүүн нэмж оруулж байгаа. Харин өмнөх жилүүдийг бодвол, оролцогч компаниудын ялгаа их байна” гэжээ.

Хятадын олон улсын импортын экспо бол Хятадын зах зээлийг ойлгох цонх юм_fororder_eff7d379474fd9b1615ea576ccffb1ce

Нешет Мехмет Кечечиоуллары танилцуулахдаа: Хятадын хэрэглэгчдэд компанийн бүтээгдэхүүнийг илүү сайн ойлгуулахын тулд тэд Хятадын хэрэглэгчдэд хүрч болох WeChat нийтийн данс, Weibo данс нээх гэх мэтээр олон төрлийн сурталчилгааны сувгийг бүрэн ашиглаж байгаа, тиймээс эцсийн хэрэглэгчдэд шууд хүрч чадна гэж найдаж байна гэжээ. Компаний удирдах зөвлөлийн дарга Бирол Селеп бас хэлэхдээ: тус компани нь Хятадын олон улсын импортын экспод байнга оролцсоор байх болно, энэхүү платформоор дамжуулан Хятадын зах зээл, хэрэглээний соёл заншилтай харилцаа холбоо тогтооно гэж найдаж байгаа гэжээ.

Бирол Селеп хэлэхдээ: “Хятадын зах зээлтэй холбоотой хэвээр байхын тулд, бид Хятадын соёлыг илүү сайн ойлгож, Хятадын олон улсын импортын экспогийн байнгын зочин байсаар байх болно” гэжээ.

Бирол Селеп үзэхдээ: цар тахал нь дэлхийн хэв маягийг гүнзгий өөрчлөх болно, тиймээс түүхэн өөрчлөлтийн нэг бүрэлдэхүүний хувьд манай компани Хятадын хөгжил өөрчлөлтийг нягт анхаарч, Хятадын зах зээлийг илүү зөв оновчтой ойлгож ашиглах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ: халдварын дараа хүнсний үйлдвэрүүд "тэсрэх" өсөлт бий болохыг хүлээж байна гэжээ.

Хятадын олон улсын импортын экспо бол Хятадын зах зээлийг ойлгох цонх юм_fororder_1161a0d27d9b51447fa1b3e2cf1efff3

Тэрээр хэлэхдээ: “бид Хятадын соёлыг ойлгож мэдэхийг хичээсээр ирсэн. (Хятадын хэрэглэгчид тахал өвчний дараа) аялж, хэрэглэх шаардлагатай болно, энэ бол ердийн эрэлт хэрэгцээ юм. Тиймээс бид ч бас энэ төрлийн "тэсрэх" өсөлтийг тэсэн ядан хүлээж байна. "Тэсрэх" өсөлтийн дараа зарим бүтээгдэхүүн зарагдаж дуусах магадлалтай байна” гэжээ.

Бирол Селеп хэлэхдээ: хэдийгээр Турк улс газар нутаг, хүн амын хувьд Хятадтай харьцуулах боломжгүй ч гэсэн Турк улс өнөөгийн хөгжлийн явцдаа Хятадын хөгжлийн туршлагыг шингээж, суралцаж байгаа, тиймээс Хятадын олон улсын импортын экспо нь бас маш сайн цонх юм, үүгээр дамжин хүмүүсийн хэрэглээний сэтгэл зүйг илүү сайн ойлгож болох юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “тахал өвчний дараа хүмүүсийн сэтгэл зүйд гарцаагүй өөрчлөлт орно гэж манай хүнсний салбарынхан үзэж байна” гэжээ.