Ши Жиньпин АПЕК-ийн бизнесийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцов
2021-11-11 10:58:25  

11-р сарын 11-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжинд урилгаар АПЕК-ийн бизнесийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцож, “тогтвортой хөгжлийг баримталж, Ази Номхон далайн хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулъя” гэсэн сэдвээр чухал илтгэл тавьсан байна.

Ши Жиньпин АПЕК-ийн бизнесийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцов_fororder_1128052466_16365758986331n

Ши Жиньпин тэмдэглэхдээ: одоогийн байдлаар цар тахал дэлхий даяар тархсан хэвээр байж, дэлхийн эдийн засгийн сэргэлт хүндрэл бэрхшээлтэй байна. Ази Номхон далайн бүс нутаг цаг үеийн үүрэг хариуцлагаа зоригтойгоор үүрч, тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, Ази Номхон далайн хувь заяаны хамтын цогц байгулуах зорилт руу тууштай урагшлах ёстой гэжээ. Ши Жиньпин дөрвөн талт санаачилга дэвшүүлэв.

Нэгд, халдвартай бүх хүчээрээ тэмцэнэ. Хэдий чинээ хэцүү байх тусам бид өөртөө итгэх итгэлээ улам бэхжүүлж, улам тайван зоригтой байх ёстой. Хүн төрөлхтний ирээдүй, хувь заяатай холбоотой зуун зууны сорилтыг даван туулахын тулд, Ази Номхон далайн эдийн засаг нийгмийн бүхий л салбар ард түмэн, амь насыг дээдлэн, шинжлэх ухааны үзэл санааг дэмжин, нэгдэж, тахлын эсрэг тэмцэлд бүрэн ялалт байгуулахын төлөө хичээх ёстой гэжээ.

Хоёрт, нээлттэй хамтын ажиллагааг баримтална. Бүх талууд ерөнхий чиг хандлагыг ойлгож, нээлттэй байдлыг идэвхтэй өргөжүүлж, худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгон хялбарчлахыг ахиулж, аж үйлдвэр болон нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой жигд байдлыг хадгалж, эдийн засгийн сэргэлтийг ахиулж, зохицуулалттай хөгжлийг биелүүлэх ёстой гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ:“Дэлхийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Ази Номхон далайн эдийн засгийн уян хатан,эрч хүчтэй байдаг давуу талууд өөрчлөгдөхгүй юм. Бид урагш харж, урагш тэмүүлэхдээ тууштай байж, ялгаварлан гадуурхсан үйлдлийг эсэргүүцэх ёстой. Үзэл суртлын шугамыг зурж, геополитикийн жижиг тойрогт оролцох нь эцсийн дүндээ ирээдүйгүй болно. Ази-Номхон далайн бүс нутаг хүйтэн дайны үеийн эсэргүүцэлдсэн болон талцсан байдал руу буцаж болохгүй” гэжээ.

Гуравт, ногоон өөрчлөлтийг дэмжинэ. Бид нийтлэг боловч ялгаатай хариуцлагын зарчмыг баримталж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Парисын хэлэлцээр” болон “Биологийн олон янз байдлын тухай конвенц”-ид оролцогч талуудын 15-р бага хурлын үр дүнг сайтар хэрэгжүүлж, ногоон, нүүрстөрөгч багатай, тогтвортой хөгжлийн замаар хамтдаа замнах хэрэгтэй. Ши Жиньпин хэлэхдээ:“Ногоон ба нүүрстөрөгчийн хий бага ялгаруулдаг өөрчлөлт нь системтэй төсөл учир үүнийг бүхэлд нь уялдуулж, дэмжих ёстой, ногоон өөрчлөлтийн эдийн засгийн хүчийг хөгжилгүйгээр төвлөрүүлж чадахгүй юм. Иргэдийн амьжиргааг үл тоомсорловол, ногоон өөрчлөлтийн нийгмийн дэмжлэгийг алдах болно. Бид тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг үнэн зөвөөр ойлгож, хүн төвтэй байхыг баримталж, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьжиргааны баталгаа, эрчим хүчний хэмнэлтийг сайтар зохицуулж, эдийн засгийн хөгжлийн явцад ногоон өөрчлөлтийг ахиулж, ногоон өөрчлөлтийн явцад илүү их хөгжлийг биелүүлэх ёстой” гэжээ.

Дөрөвт, инновацийг идэвхтэй ахиулах хэрэгтэй. Технологийн болон тогтолцооны инновацийг түргэтгэж, шинжлэх ухаан технологийн ололт амжилтын өөрчлөлтийг ахиулж, эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгөгч хүчийг төлөвшүүлэх шаардлагатай байна. Ази Номхон далайн гишүүн орнуудын технологийн инновацийн хамтын ажиллагааг бэхжүүлж, технологийн хөгжлийн нээлттэй, тэгш, шударга, ялгаварлалгүй орчинг бүрдүүлнэ. Бизнесийн хүрээнийхэн хөрөнгө оруулалт, ололт амжилтыг өөрчлөх гол хүч болохын төлөө хичээх ёстой.

Ши Жиньпин онцлохдоо: Хятадын эдийн засгийн хөгжил нь Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны үйл явцтай ямагт уялдан нийцэж ирсэн юм. Хятад улс товлосон хугацаандаа чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, орчин үеийн социалист улс орныг цогцоор нь байгуулах шинэ аянаа эхлүүлсэн байна, энэ нь Ази Номхон далайн бүс нутагт илүү их боломж авчрах болно гэжээ.

Ши Жиньпин тэмдэглэхдээ: Хятад улс өөрчлөлт нээлтийг гуйвшгүй ахиулж, Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлнэ. Хятад улс зах зээлийн өндөр стандартын тогтолцооны бүтээн байгуулалтыг ахиулахаар чармайж, чухал салбар болон гол холбоосын өөрчлөлтийг ахиулан шинэ ахиц дэвшилд хүргэж, дээд түвшний, системчилсэн нээлттэй хэв маягийг бий болгож, бизнесийн орчныг тасралтгүй сайжруулах болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Эх нь тунгалаг бол, адаг нь булингаргүй гэдэг. Сүүлийн хэсэг хугацааны турш Хятадын холбогдох байгууллагууд монополийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, дотоодын зарим үйлдвэрүүдэд тавих хяналтыг чангатгаж байна. Энэ нь Хятадын зах зээлийн эдийн засгийн эрүүл хөгжлийг ахиулах хэрэгцээ шаардлага төдийгүй дэлхийн улс орнуудын нийтлэг жишиг юм. Бид төрийн өмчит эдийн засгийг тууштай бэхжүүлэн хөгжүүлж, төрийн өмчийн бус эдийн засгийг гуйвашгүй хөгжүүлэхийг урамшуулан дэмжиж, удирдан чиглүүлж, зах зээлийн бүх цогцуудад эрх тэгш хандаж, зах зээлийн нэгдсэн, нээлттэй, эмх цэгцтэй өрсөлдөөнт тогтолцоог бий болгож, Хятадын урт хугацааны эдийн засгийн хөгжлийн үндэс суурийг тасралтгүй бэхжүүлж, Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхийн бизнесийн салбарынхан Хятадад хөрөнгө оруулахад илүү сайн хамгаалалтаар хангах болно” гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо: Хятад улс иж бүрэн ногоон өөрчлөлтийг ахиулж, Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулна гэжээ.

Тэрээр хэлхэдээ: “Би Хятадын шар хөрст өндөрлөгийн жижиг тосгонд олон жил амьдарсан, тухайн үед тэндэхийн экологийн орчин сүйдэж, ард иргэдийн амьдрал ядууралд баригдсан байсан. Байгальд хор хөнөөл учруулах нь эцэстээ хүн төрөлхтөн өөрөө хохирдог гэдгийг би тэр үед ойлгосон. Хятадын утааг бууруулах арга хэмжээ нь эдийн засаг, нийгмийн гүн гүнзгий өөрчлөлт юм. Хэдийгээр үүрэг даалгавар маш хэцүү ч бид цуцалтгүй чармайж, дэлхийн ногоон өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах болно” гэжээ.

Ши Жиньпин тэмдэглэхдээ: Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг идэвхтэй ахиулж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах үндэсний стратегийг тууштай хэрэгжүүлж, нүүрстөрөгчийн хийг бага ялгаруулах болон ард иргэдийн амьжиргааны хэрэгцээг зохицуулж, нүүрстөрөгчийн хийн оргил үе болон нүүрстөрөгчийг саармагжуулах зорилтыг хуваарийн дагуу биелүүлэх болно. Ази Номхон далайн бизнесийн салбарынхан ногоон хөгжлийн ирээдүйг бий болгоход идэвхтэй оролцохыг урьж байна гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо: Хятад улс харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулахаар чармайж, Ази Номхон далайн эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах болно. Жинхэнэ олон талт үзлийг баримталж, дэлхийн эдийн засгийн засаглалд идэвхтэй оролцож, дэлхийн нээлттэй эдийн засгийг байгуулахад тус дөхөм үзүүлнэ. "Бүс ба Зам"-ын өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтыг тууштай ахиулж, дэлхийн ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдал, хөгжлийн санхүүжилт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Ази Номхон далайн эдийн засгийг сэргээх болон тогтвортой хөгжүүлэхэд түлхэц өгч, дэлхийн хөгжлийн хувь заяаны хамтын цогц байгуулна гэжээ.