Марианагийн сувгийн "Челленджер" ангалын 10896 метр гүнд шумбав
2021-11-26 10:04:24  

Хятадын "Шинжлэх ухаан технологийн өдрийн сонин"-ы мэдээлснээр, 25-нд  Харбины инженерийн их сургууль зарлахдаа, уг сургуулийн шинжлэх ухааны судалгааны багийн бие даан бүтээсэн “Үкүн” далайн гүний AUV (шумбагчгүй  кабельгүй шумбагч онгоц) тухайн орон нутгийн цагаар 11-р сарын 6-ны 15 цаг 47 минутад, Марианагийн сувгийн "Челленджер" ангалын  10896 метр гүнд шумбалт хийж, шинэ дээд амжилт тогтоов гэлээ.