Америкийн Ерєнхийлєгч Жорж Буш амжилттай улиран сонгогдсоны дараа, сvvлийн жилээс зєрчил ихтэй болсон Америк Европийн харилцааны хєгжлийн хандлагад нь хvмvvсийн анхаарал тавих гол халуун цэгийн асуудал болсон байна.
Буш улиран сонгогдсоны дараа, Европийн холбоо, НАТО болон Европийн орнууд тус тус мэдэгдэл гаргав. Европийн холбооны жижvvр дарга орон Голландын удирдагч Европийн холбооны комиссын дарга Проди, Европийн холбооны гадаад харилцаа аюулгvйн бодлого хариуцсан дээд тєлєєлєгч Солана болон НАТО-гийн ерєнхий нарийн бичгийн дарга Ж.Д.Х.Сцефер нар Бушид тус тус баяр хvргэсэн бєгєєд тvvний хоёр дахь бvрэн эрхийн хугацаанд хоёр талын харилцааг эрчимжvvлэхийг хvсэж байгаагаа илэрхийлцгээжээ.
Францын Ерєнхийлєгч Ширак Бушид илгээсэн баярын цахилгаан утсандаа Бушийн улиран сонгогдсон нь Америк, Францын харилцааг эрчимжvvлэх азтай боломж болохыг хvсэж байгаагаа илэрхийлсэн байна. Английн Ерєнхий сайд Т.Блэйр хэлэхдээ, Буштай хамт терроризмийн эсрэг дайн болон дундад дорнодын энхийн vйл явцыг сэргээх зэрэг талаар vргэлжлэн хvчин чармайлт гаргана гэжээ. Германы Канцлер Г.Шередер Бушид илгээсэн захиадаа ч, Герман Америкийн хамтын ажиллаагаанд маш их хvсэл эрмэлзэл тавьж байхаа илэрхийлсэн байна.
Европийн холбоо, Европийн орны удирдагчид Бушийн засгийн газартай хамтын ажиллагаагаа vргэлжлэн эрчимжvvлнэ гэж хойно хойноосоо илэрхийлж байгаа боловч єнгєрсєн хэдэн жилд Америк Европын харилцаанд олон хямрал гарсан нь бодит хэрэг юм. Сvvлийн жилvvдэд, Европийн холбоо болон Америкийн улс тєр эдийн засгийн зэрэг салбарууд дахь зєрчил мєргєлдєєн тасарсангvй. Ирак, Иран, дундад дорнодын энхийн vйл явц зэрэг асуудал дээрэх байр суурь нь ч ил тод адилгvй юм. Америк Европийн харилцаанд хvмvvсийн анхаарлыг гол татаж байгаа нь Иракийн асуудлаарах хоёр талын ноцтой санал зєрєлдєєн болно.
Бушийн улиран сонгогдсонд хандаж байгаа Европийн холбооны орнуудын мэдэгдлээс vзэхэд, Англи Полш зэрэг Иракийн дайны Америкийн холбоотонтай харьцуулбал Иракийн дайныг эсэргvvцсэн Франц, Герман зэрэг орнуудынх тєдий чанга биш байна. Бас зарим орон болон хэвлэл мэдээлэл Бушийн улиран сонгогдсонд сэтгэл тvгшиж байгаагаа илэрхийлсэн байна.
Тэгвэл, Буш улиран сонгогдсоны дараа Америк Европын харилцаа хэрхэн хєжих вэ? Европ Америкийн зєрчлийг бий болгосны гол мєргєлдєєн болон адил бус гадаад бодлогын чиглэл нь Америкийн сонгуулиас болж єєрчлєгдєхгvйюм. Буш улиран сонгогдсоны дараа стратегийн чиг шугам болон гадаад бодлогын талаар ихээхэн зохцуулалт хийхгvй юм бол Америк Европийн хооронд урт хугацааны турш бий болсон холбоотны харилцаа нь туйлбартай задрахгvй ч гэсэн хоёр талын зарим салбар дахь санал зєрєлдєєн vргэлжлэн оршиж, цаашлаад нэн олон салбарт мєргєлдєєн гарч болзошгvй гэж шинжээчид vзсэн байна.
|