• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-21 14:17:17    
Хятадын олон улсын радио

cri

    Хятадын олон улсын радио бол 1941 оны 12-р сарын 3-нд байгуулагдсан дэлхийн олон орон руу нэвтрvvлэг хийдэг Хятадын цорын ганц улсын радио болно. Хятадын ард тvмэн болон дэлхийн олон орны ард тvмний хэлхээ холбоо, найрамдалыг зузаатгахыг зорилгоо болгосон байдаг

    Хятадын олон улсын радио байгуулагдсаны дараах эхэн vед єдєр бvр 15 минутын Япон хэлний нэвтрvvлэг явуулж байснаа, жар гаруй жилийн хєгжилтєєр єдєр бvр 38 гадаад хэл, Хятадын баримжаа аялгуу болон 4 нутгийн аялгуугаар дэлхийн олон газар руу 211 цагын нэвтрvvлэг цацдаг болжээ. 

   1984 оноос Хятадын олон улсын радио улсын дотооддоо гадаад хэлний нэвтрvvлэг явуулж эхлэн, FM91.5, дунд долгионы 1251 герцын долгионы байраар єдєр бvр 06:00-24:00 цагуудад Англи хэлний нэвтрvvлэг, FM88.7-гоор єдєр бvр 06:00-24:00 цагуудад Англи, Испани, Франц, Герман, Солонгос, Япон, Орос, Хятадын Гунжау аялгуу зэрэг 9 хэлний нэвтрvvлэг явж байна.Хятадын олон улсын радио дэлхийн олон тивийн 27 газар сурвалжлагч суулган Хятадын дотоодын олон муж, хот, єєртєє засах район тэрчлэн Шянган, Оомэнд сурвалжлагч суулган асар том мэдээ мэдээлэлийн системийг бvрдvvлжээ.

    1987 оноос Хятадын олон улсын радио Англи, Франц, Швейцарь, Орос, Испани, Канад, Мали, Бразиль, Куба, Америк зэрэг арваад орон газар нутгын радиотай харилцан нэвтрvvлэг дамжуулах, машин тоног тvрээслvvлэх зэрэг vйлчилгээний хэлхээ холбоо тогтоон, Хятадын олон улсын радиогийн Умарт Америк, Латин Америк, Европ, Африк, Баруун Азид зориулсан 20 гаруй хэлний нэвтрvvлгийг дамжуулж байдаг. Yvнээс гадна дэлхийн олон улс орон, газар нутгын радио, телевизтай нэвтрvvлэг солилцох, дамжуулах хамтын ажилгааны харилцаа тогтоосон юм.

    Хятадын олон улсын радио жил бvр дэлхийн 200 гаруй улс орон газар нутгаас жаран мянга гаруй захиа авч байна. Гадаадын олон сонсогч маний радиог "Хятад оронтой ойлгалцаж, солилцах гvvр", "Хятадтай танилцах хамгийн тvргэн, хамгийн дєт, хамгийн vр ашигтай арга зам" гэж дотноор хэлдэг байна.

    1998 оны эцсээр Хятадын олон улсын радиогын интернэтийн сvлжээ албан ёсоор ажиллаж эхлэн, одоо нэгэнт мэдээ мэдээлэл, олон орон дэх Хятад хvмvvс, CRI телевизийн сvлжээ тэрчлэн Англи, Герман, Испани, Солонгос, Франц, Орос, Португали, Япон, зэрэг олон хэлний сvлжээ болон бvрэлдэж, 2000 онд Хятадын таван том мэдээллийн сvлжээнд багтжээ.

    Хятадын олон улсын радио одоо Хятад хэлний "дэлхийн мэдээний сонин", Англи хэлээр "the Messenger", Герман хэлний "INFO UND ECHO" гурван сонин редакторлан хэвлvvж байна.