• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс Засгийн газрын хөрөнгө оруулалтын төслийн талаарх хяналт, удирдлагаа цаашид эрчимжүүлж байна

CRI       (GMT+08:00) 2009-10-29 15:01:19

      28-ны өдөр Хятад улсын үндсний төрийн эрхт байгууллага—Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо хурал хуралдуулж, Төв Засгийн газрын энэ оны хөрөнгө оруулалтын төслийн хэрэгжилтийн байдлын тухай Төрийн Зөвлөл болон Ардын Төлөөлөгчдийн Ху Хурлын тайланг тус тус сонсож хянан хэлэлцлээ. Хятад улсын үндсний төрийн эрхт байгууллага Засгийн газрын хөрөнгө оруулалтын төслийн талаарх хяналт, удирдлагаа эрчимжүүж байгааг энэ нь дахин харууллаа.

      Олон улсын санхүүгийн хямралтай үр ашигтай тэмцэхийн тулд, Хятад улсын Засгийн газар 2008 оны эцсээр 4 триллион юаний 2 жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө дэвшүүлсэн юм. Үүнд 2009 онд Төв Засгийн газрын нийт хөрөнгө оруулалт нь 908 тэрбум юаньд хүрчээ. Энэхүү их хэмжээний хөрөнгө мөнгөний хэрэгжилтийн байдал нь оны эцэс гэхэд нийгэм нийтийн анхаарлыг маш их татаж байна.

      28-ны үдээс хойно, Хятадын Хөгжил, Өөрчлөн Байгуулалтын Үндэсний Хорооны дарга Жан Пин Төрийн Зөвлөлийн найдлагаар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороонд хандан Төв Засгийн газрын энэ оны хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн байдлыг тайлагнасан байна.

     "Орон нутгийн олон салбарынхны нааштай хүчин чармайлтаар, Төв Засгийн газрын хөрөнгө оруулалтын төсөлүүд урагштай ахиж, удирдлага нь цаашид эрчимжиж, хөрөнгийн хэрэглээ ч нэлээд журамжин, төслийн хэрэгжилт нь барилгын чанар болон ажлын аюулгүй байдлыг хангасан угтвар нөхцөлд түргэн ахисан байна. 8-р сарыг дуустлах байдлаар, Төв Засгийн газрын хөрөнгө оруулалт 717 тэрбум юаньд хүрсэн нь энэ оны нийт хөрөнгө оруулалтын 79 хувийг эзэллээ" гэж Жан Пин тэмдэглэжээ.

      Хятадын Хөгжил, Өөрчлөн Байгуулалтын Үндэсний Хорооны дарга Жан Пин хэлэхдээ, Төв Засгийн газрын хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтийг батлах, эдийн засгийн бүтцийг тохируулах, өөрчлөлтийг ахиулах, ард иргэдэд ашиг хүртээх зэрэг талаар чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэлээ.

     "Нэгд, эдийн засгийн тогтвортой өсөн нэмэгдэх байдлыг бүрдэл, хөгжилд дорвитой ахиулсан байна. Хоёрт, бүтцийн тохируулалт, хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтийг дорвитой ахиулсан байна. Гуравд, эдийн засаг, нийгмийн хөгжлийн буурай талыг дорвитой эрчижүүлэв. Дөрөвд, ард иргэдийн амьжиргааг дорвитой баталгаажуулж сайжруулсан байна" гэж Хятадын Хөгжил, Өөрчлөн Байгуулалтын Үндэсний Хорооны дарга Жан Пин тэмдэглэжээ.

      Төв Засгийн газрын хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн байдал нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын энэ оны хяналтын ажлын чухал тал юм. Энэ оны 5-р сард, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо тусгай шинжилгээний 4 хэсэг байгуулан, Хятадын 18 муж, өөртөө засах район, шууд харьяа хотод очуулан тусгай шинжилгээ хийлгэсэн юм. эдгээр шинжилгээний хэсэг нь 28-ны үдээс хойно Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хуралд шинжилгээний тайлангаа дэвшүүлж хянан хэлэлцүүлжээ.

     Төв Засгийн газрын хөрөнгө оруулалтын төслийн хэрэгжилтийн ахиц хөгжлийг тайлан нотолсон боловч, удирдлагын талаар зохицуулах шаардлагатай зарим асуудал оршиж байгааг ч тэмдэглэсэн байна.

      Хятадын Хөгжил, Өөрчлөн Байгуулалтын Үндэсний Хорооны дарга Жан Пин тайландаа тэмдэглхдээ, Төв Засгийн газрын хөрөнгө оруулалтын удирдамжийн үүргийг хэрхэн нэн сайн бадруулан, иргэдийн хөрөнгө оруулалтын хөгжлийг түргэж, хөрөнгө оруулалтын бүтцийг цаашид шилдэгжүүлэх зэрэг талаар сайжруулах шаардлагатай маш олон асуудал байна гэлээ.

     "Төв Засгийн газрын хөрөнгө оруулалтын төслийн байгуулалтыг түргэн ахиулж, иж бүрэн хөрөнгө оруулалтыг нааштай хэрэгжүүлж, иргэдийн хөрөнгө оруулалт хийхийг зоригжуулан дагуулж, Төв Засгийн газрын хөрөнгө оруулалтын дайчлан хөтлөх үр нөлөөг цаашид өргөтгөн тэлж, хөрөнгө оруулалтын зүй зохистой цар хэмжээг хадгалан, хөрөнгө оруулалтын бүтцийг цаашид шилдэгжүүлж, тогтоолцооны талаар шинэлэг зүйлийг бүтээх ажлыг дорвитой ахиулан, хөрөнгө оруулалтын ажлын удирдлагын урт хугацааны үр ашигтай механизмийг бүрэн төгөр болгоно" гэж Хятадын Хөгжил, Өөрчлөн Байгуулалтын Үндэсний Хорооны дарга Жан Пин илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулав.\ Пэрлаймаа хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Webvideo
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе