• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын экспорт буурав

Жун Шинь Агентлаг       (GMT+08:00) 2009-11-14 17:49:45

             14-ний өдөр Бээжинд болсон "2009 Хятадын аж ахуйн нэгжийн эздийн дунд явуулсан санал асуулгын үр дүн жич ерөнхий байдлын симпозиум" -ийн зохион байгуулагчийн нийтэлсэн шинжилгээний тайланд харуулснаар, экспорт "маш сайн" болон "нэлээд сайн" байна гэж үзэж байгаа аж ахуйн нэгжийн эзэд тус тус 0.6% болон 0.3% хувийг эзэлж, сүүлийн зургаан жилийн хамгийн дор төвшинд хүрсэн байна.

             Шижилгээний үр дүнд харуулснаар, 2009 онд 40 гаруй хувийн аж ахуйн нэгж экспортлох бараа бүтээгдэхүүнтэй байж, экспортын хэмжээ нь борлуулалтын орлогын 42.5% хувийг эзэлж байна. Экспортлох бараа бүтээгдэхүүнтэй аж ахуйн нэгжийн дунд 64.2% хувийн аж ахуйн нэгжийн экспортын хэмжээ буурав, үүнд болд төмөр, өнгөт металл, төмөрлөг бүтээгдэхүүн зэрэг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний экспорт буурсан аж ахуйн нэгжийн эзлэх хэмжээ бүгд 70% гаруй хувьд хүрсэн байна.

             Экспортын хэмжээ унасны зэрэгцээ экспортын бараа бүтээгдэхүүний үнэ ч ил тод буурсан байна. Тайланд тэмдэглэхдээ, сүүлийн үед дэлхийн эдийн засаг өсөх шинж төлөвтэй байгаа ч экспорт тийм сайн биш байна гэжээ. /Ч. Гантөмөр орчуулав /

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
• Монгол улс "Говь ба хот" сэдвээр Шанхай EXPO 2010 Яармагт оролцоно
Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Худалдаа Эдийн Засгийн Зөвлөх Нямцэрэнгийн Энхтайван Шанхайн EXPO Яармагийн талаар манай радиод ярилцлага өглөө
Цааш>>
Хятад хэл сурах