Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайг 19-ний өдөр ерөнхийлөгчийн тушаалд тангараг өргөн улиран сонсогдсон мөн өдөр нь Афганистанд олон удаагийн дэлбэрэлтийн хэрэг гарч, наанадаж гадаадын 1 цэрэг, Афганистаны 10 гэмгүй номхон иргэдийн амийг хөнөөсөн байна.
Афганистаны цэргийн талын мэдээнд тэмдэглэснээр, биеэ золиослогч нэг этгээд 19-ний үдийн үеэр тэсрэх бодис дүүрэн ачсан жижиг авто машинаар Афганистаны Забул мужид байрлаж буй НАТО-гийн цэргийн бааз руу дэлбэрэлтийн хэрэг үйлдэж, улмаар гадаадын 1 цэргийг эрсдүүлж, 3 хүнийг шархдуулсан ба тэдний дотор 1 эгэл иргэн байжээ.
Афганистаны цагдаагийн талын мэдээнд тэмдэглэснээр, Афганистаны Үрүзган мужид 19-ний үдээс хойш биеэ золиосолсон дэлбэрэлтийн хэрэг гарч, 10 гэмгүй иргэн амь насаа алдаж, 13 хүн шархадсан байна гэжээ.
Одоогийн байдлаар ямар нэгэн байгууллага болон хувь хүн мөн өдрийн дэлбэрэлтийн хэрэгт хариуцлага хүлээхээ мэдэгдээгүй байна. \Номин орчуулав\