• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Төвд судлалын эрдэмтний төлөөлөгчид Шотландын олон салбарынхантай яриа уулзалт хийв

CRI       (GMT+08:00) 2009-11-20 16:10:00

      Хятадын Төвд судлалын эрдэмтний төлөөлөгчид 19-ний өдөр Английн Эдинбургт Шотландын олон салбарын зүтгэлтнүүдтэй өргөнөөр яриа уулзалт хийв. Яриа уулзалтаар дамжуулан Хятадын Төвдийн тухай Английн олон салбарынхны ойлголтыг цаашид нэмэгдүүлэхийг Төвд судлалын эрдэмтэд хүсэж байна.

     19-ий өглөө, 6 хүнээр бүрэлдсэн Төвд судлалын эрдэмтний төлөөлөгчид нэрт Эдинбургийн Напиер Их Сургуульд хүрэлцэн ирж, сургуулийн талынхан тэднийг халуун дотноор угтав. Напиер Их Сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийн захирал, профессор Жак Ворден хэлэхдээ,

     Бид Хятад анд нөхдийг хүлээн авч зочилж байгаадаа маш баяртай байна. Учир нь Хятад улс бол 21-р зууны улс орон мөн гэснийг бид ойлгож байна. Миний бие өнгөрсөн 10 гаруй жилд Хятад улсад олон удаа айлчилсан . Энэ 10 жилд Хятад улсад танигдахгүй өөрчлөлт гарсан байна. Хятадын эдийн засгийн өсөлт дэлхийн эдийн засагт хэчнээн чухал байдгийг бид сайн ойлгож байна. Олон улсын бишгүй олон асуудлыг зохицуулах талаар Англи болон Хятад улс бол хамтын ажиллагааны түнш мөн гэж бид үздэг гэжээ.

      Мөн өдрийн арга хэмжээгээр Хятадын Төвд судлалын эрдэмтдийн төлөөлөгчид Шотландын парламентын "Хятадын хэсэг"-ийн гишүүд, Эдинбургийн Напиер Их Сургуулийн эрдэмтэд, орон нутгийн хятад цагаачид хятад хүмүүсийн төлөөлөгчтэй яриа уулзалт хийж, гишүүдэд ТӨЗР-ы эдийн засаг, нийгэм соёлын хөгжлийн байдлыг танилцуулсан бөгөөд ТӨЗР-ы экологи, байгаль орчны хамгаалалт, аялал жуулчлал хөгжүүлж байгаа зэрэг олон сэдэвт холбогдуулан яриа хэлэлцээ өрнүүлж ойлголцож танилцсан байна.

      ТӨЗР-ы Нийгмийн шинжлэх ухааны академийн төвд эрдэмтэн Дава-Цэрэн Лхас хотоос төдий л холгүй Риказ хотноо төржээ. Дэлхийн Зэрлэг араатан амьтныг хамгаалах сангийн гишүүний хувьд тэрээр байгаль орчны хамгаалалтын ажлыг 20 гаруй жил хийж, түүний судалгаанд хүн хийгээд зэрлэг амьтан хоорондын харилцаа, зэрлэг амьтныг хамгаалах, өндөрлөгийн бэлчээр нутаг, мөсдөл зэрэг салбар хамрагдаж байдаг. Тэрээр Английн эрдэмтдэд Төвдийн экологи байгаль орны хамгаалалтын байдлыг голдуу танилцуулав.

      Өнөө, Төвдийн байгаль орчны хамгаалалт маш сайн. Жишээ татаж хэлэхэд, төвд бөхөн Хөх нуур муж, ТӨЗР, ШУҮӨЗР-ы нутгаар тархаж байгааг нийгэм нийтээрээ мэднэ. 1996 онд Хөх нуур Төвдийн өндөрлөг дэх төвд бөхөнгийн тоо 50 мянгад ч хүрэхгүй байсан бол 2008 оны 6,7-р сар хүртэлх байдлаар зөвхөн ТӨЗР-ы нутаг дахь төвд бөхөнгийн тоо 150 мянгад хүрсэн байна. Үүнээс гадна, Хятадын Засгийн газар Хөх нуур Төвдийн амьтан ургамлын олон төрөлтэй байх болон байгаль орчны асуудалд маш их анхаарал хандуулж байгаа. Өнгөрсөн 5 жилд Засгийн газар Төвдийн байгаль орчныг сайжруулан хамгаалахад 3 тэрбум юанийн хөрөнгө оруулсан бөгөөд удирдан хамаарах иж бүрэн тогтолцоо болон ажилтны эгнээг байгуулж, олон улсын хамтын ажиллагааны төсөлд оролцож байна. Иймээс та нар ямар нэгэн шугамаар Хятадын Засгийн газар Төвдийн аливааг эвдэн сүйтгэж байна гэсэн үг яриаг дуулсан байвал тэр нь үнэн бодитой байдалтай нийцэхгүй юм. Бид зэрлэг араатан амьтан болон байгаль орчныг хамгаалдаг шүү гэжээ.

      Шотландын парламентын гишүүдийн төлөөлөгч Том Мскайб хэлэхдээ, Хятадын төвд судлалын төлөөлөгчдийн хүрэлцэн ирж айлчилж байгаа нь гишүүдийн Төвдийн тухай нэн сайн ойлгоход тустай юм гэжээ. Яриа уулзалт дууссаны дараа Эдинбургийн Напиер Их Сургуулийн захирал профессор Жак Ворден сурвалжлагчид ярилцлага өгөх үед, төвд судлалын эрдэмтэдтэй уулзан ярилцсан нь Төвдийн тухай миний ойлголтыг нэмэгдүүлсэн байна гэж илэрхийлжээ.

      Өөрөө хэдийгээр Хятад улсад олон удаа айлчилж, Хятадын ажил нэгтэнтэй Төвдийн байдлаар ярьж хэлэлцэж байсан төдий ч Төвдөөс ирсэн зочидтой уулзаад үүнээс өмнө миний ойлгохгүй байсан зүйл Төвд байгаль орчныг хамгаалах ажлыг хийж байгаа байдлыг ойлгосон, энэ нь надад их тус болсон. Миний бие та бүхэнтэй чин сэтгэлийн яриа хэлэлцээ хийгээд маш баяртай байна гэжээ. \Урангоо орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
• Монгол улс "Говь ба хот" сэдвээр Шанхай EXPO 2010 Яармагт оролцоно
Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Худалдаа Эдийн Засгийн Зөвлөх Нямцэрэнгийн Энхтайван Шанхайн EXPO Яармагийн талаар манай радиод ярилцлага өглөө
Цааш>>
Хятад хэл сурах