• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юаний ханшийг тогтвортой байлгах нь дэлхийн эдийн засагт хувь нэмэр үзүүлж буй явдал юм

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2010-02-01 09:48:05

     Давосын форумын жил тутмын хурал 1-р сарын 31-ний өдөр өндөрлөлөө. Уг хурлын хугацаанд, олон улсын банк санхүү болон юаний ханшны асуудал нь олны анхаарлыг маш их татсан байна. Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Кэчян Давосын форумын жил тутмын хурал дээр хэлэхдээ, Хятад улс зүй зохистой тэнцвэртэй байх төвшинд юаний ханшийг тогтвортой байлгаж байгаа нь дэлхийн эдийн засагт нааштай хувь нэмэр үзүүлж буй явдал юм гэжээ.

     Ли Кэчян 28-ны өдөр нэрт аж ахуйн нэгжийн эзэдтэй ярилцлага хийхдээ, Хятад улс санаачилгатай, хяналттай, аажмаар ахих зарчмыг цаашид мөрдөн, юаний ханшны бүрдлийн механизмыг боловсронгуй болгож, юаний хашныг зүй зохистой, тэнцвэртэй төвшинд байлгана гэлээ.

     Эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн өсөлтийг хангах нь мөн Хятадын Засгийн газрын энэ оны зорилт үүрэг байгаа юм гэж тэрээр мөн илэрхийлжээ.

     Дэлхийн эдийн засаг буурч байгаа өнөөгийн байдалд, Хятад улс гарамгай үр дүнтэй ажиллаж, эдийн засгийн нэлээд түргэн өсөлтөө хадгалж чадсан байна. Хятад улсын эдийн засгийн хөгжил нь дэлхийн сэргэлтэд маш их хувь нэмэр болсон байна гэж ярилцлагад оролцсон их олон аж ахуйн нэгжийн эзэд үзжээ. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
• Монгол улс "Говь ба хот" сэдвээр Шанхай EXPO 2010 Яармагт оролцоно
Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Худалдаа Эдийн Засгийн Зөвлөх Нямцэрэнгийн Энхтайван Шанхайн EXPO Яармагийн талаар манай радиод ярилцлага өглөө
Цааш>>
Хятад хэл сурах