• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эдийн засгийн сэргэлтийн гадаад тодорхой бус хүчин зүйл нэмэгдэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2010-02-04 16:31:45

      БНСУ-ын Сангийн яам 4-ний өдөр тайлан нийтэлж, сүүлийн үед БНСУ-ын эдийн засаг ерөнхийдөө сэргэж байгаа хэдий ч гадаад тодорхой бус хүчин зүйл нэмэгдэж байна гэж тэмдэглэжээ.

     Уг тайланд тэмдэглэхдээ, БНСУ-ын эдийн засгийн тогтвортой сэргэлтэд нөлөөлж мэдэх гадаад тодорхой бус хүчин зүйл, жишээлбэл олон улсын нефтийн үнэ, Европын зээлийн зах зээл тогтворгүй байгаа зэрэг хүчин зүйл нэмэгдэж байна. Иймээс БНСУ-ын засгийн газар макро эдийн засгийн өргөтгөх чанар бүхий бодлогоо цаашид баримтлан хэрэгжүүлж, ажлын байр чармайн нэмэгдүүлж, ардын амьжиргааг тогтвортой болгохын зэрэгцээ үл хөдлөх хөрөнгө болон олон улсын банк санхүүгийн зах зээл зэргийн хяналт удирдлагаа эрчимжүүлэх болно гэжээ.

     2-р сард БНСУ-ын импорт экспортын худалдаа ашигтай ажиллаж, 1-р сард 470 сая ам. долларын алдагдал гарсан байдлыг өөрчлөх болно гэж уг тайланд төсөөлжээ. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
• Хятад Монголын соёл урлагийн харилцааг хошуучлагч
Тэрээр гурван настай байхдаа эцэг эхийн хамт Алшаа нутагт нүүж очоод 14 настайдаа Улаан мөчир чуулгад бүжигчин болсон байна.
Цааш>>
Хятад хэл сурах