Украины Сонгуулийн Төв Хорооны 8-ны өдөр нийтэлсэн санал тооллогын анхны дүнгээс үзвэл, Бүс нутгийн намын тэргүүн Виктор Янукович Украины Ерөнхийлөгчийн 2 дахь сонгуульд саналын ялимгүй давуу тоогоор Ерөнхий сайд Юлия Тимошенкогоос тэргүүлж, сонгуульд ялалт байгуулсан юм байна. Украины сонгууль нь олон улсын жишигт нийцэж, сонгуулийн дүнд нөлөөлөх хууль зөрчсөн байдал гараагүй гэж Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллага, Европын Зөвлөл, Тусгаар Улсуудын Хамтын Нөхрөлөл зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын шинжээчид мөн өдөр мэдэгдэл хийж тэмдэглэжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа, шинэ Засгийн газрын эрхийн хуваарлалтын хүрээнд, улс төрийн олон бүлэглэлийн хүчнүүд шинэ тэмцэл хийх тул, 0000Ерөнхийлөгч, Засгийн газар, парламентын харьцааг хэрхэн шийдэх нь шинэ Ерөнхийлөгчид тулгарах улс төрийн тэргүүн чухал үүрэг байгаа юм. Орос тэрчлэн Америк зэрэг өрнөдийн орнуудтай харилцаагаа хэрхэн тэнцвэртэй болгон зохицуулах нь Украины шинэ Засгийн газарт тулгарах бас нэгэн том шалгалт болно гэж шинжээчид үзжээ. \О.Дарамбазар орчуулав.\ Пэрлаймаа хянав\