• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн улс төрийн намууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар 4 санал дэвшүүлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-09-05 15:21:21

          Азийн улс төрийн намуудын тусгай хурал 4-ний өдөр Хятадын Гуанши мужийн Нань-нин хотноо нээгдлээ. ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, ХКН-ын Төв Хорооны Улс Төр, Хууль Зүйн Хорооны нарийн бичгийн дарга Жөү Юн-кан нээлтийн ёслолын ажиллагаан дээр Азийн улс төрийн намууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхтэй холбогдуулан 4 санал дэвшүүлсэн байна.

         Энэ нь тухайлбал: Азийн улс төрийн намууд цаг үеийн ерөнхий хандлагыг барьж, хамтын ашиг сонирхолоо хамгаалах, харилцан эрх тэгш хандаж, улс төрийн намуудын найрсаг харилцааг ахиулах, хөгжлийн туршлагыг хамтран хүртэх, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх, харилцаа солилцооны цар хүрээг тэлж өргөжүүлэх, хамтын ажиллагааны агуулгыг баяжуулах зэрэг эдгээр болно.

          26 улс орны улс төрийн 52 нам болон олон улсын улс төрийн намын байгууллагуудын 137 төлөөлөгч уг хуралд оролцов. \О.Дарамбазар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе