• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпиний Киргизид хийх айлчлал нь уртдахыг залгамжилж, ирээдүйг нээх чухал ач холбогдолтой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-09-09 16:27:20

      Хятад улсын дарга Ши Жиньпин удалгүй Киргизстанд төрийн айлчлал хийх бөгөөд Киргизийн нийслэл Бишкект болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн 13-р хуралд оролцоно. Үүнтэй холбогдуулан Хятад улсаас Киргизид суугаа элчин сайд Чи Даюй манай сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Ши Жиньпиний айлчлал нь хоёр орны харилцаанд өмнөхийг залгамжилж, ирээдүйг нээх чухал ач холбогдолтой гэжээ.

      Хятад Киргиз бол найрсаг хөрш орон, 1096 километрийн хилийн шугамтай. Дипломат харилцаа тогтоосон 21 жилийн турш, бүс нутаг олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад Киргизийн харилцаа тогтвортой хөгжсөөр иржээ. Үүний нэг гол шалтгаан нь Хятад Киргиз улс төрийн харилцан итгэлцлийг дээд хэмжээнд байгуулж, өндөр дээд хэмжээний харилцан айлчлалыг баталгаажуулсаар ирсэн явдал юм.

      Хятад улсын Киргизид суугаа элчин сайд Чи Даюй хэлэхдээ, олон жилийн турш бүс нутаг олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад Киргиз улс төрийн харилцаа хэвээр хадгалагдсаар ирсэн, дээд хэмжээнд улс төрийн итгэлцэлтэй, өндөр давхаргын харилцан айлчлалыг баталгаажуулсаар ирсэн юм. Киргизийн ерөнхийлөгч Атамбаев 2011 оны 12-р сард ерөнхийлөгчийн албан тушаалд орсноос хойш Хятад улсад 2 удаа айлчилсан бөгөөд Хятадтай хийх харилцааг дээд хэмжээнд чухалчлан үздэг. Өнгөрсөн жил, Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао Киргизстанд айлчилж, хоёр орны харилцаанд бат бэх үндэс суурийг тавьсан гэжээ.
Улс төрийн итгэлцэл ба өндөр дээд хэмжээний харилцан айлчлалаас гадна хоёр орны харилцааны чухал үндэс суурь нь ажил хэрэгч хамтын ажиллагааны салбарт илэрч байна, гол нь эдийн засгийн хамтын ажиллагаа юм. Энэ тухай Чи Даюй хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад Киргизийн эдийн засгийн хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн гэжээ.

      Худалдааны салбарт, 2012 онд Киргизийн тоо бүртгэлд харуулснаар, нийт хэмжээ нь 1 тэрбум 270 сая ам долларт хүрчээ. Өнөө Хятад улс нь Киргизийн хоёрдахь том худалдааны түнш бөгөөд экспортын барааны хоёрдахь зах зээл юм. Хятад улс нь мөн Киргизстаны хөрөнгө оруулалтын чухал түнш болно.

      Өнөөдрийн байдлаар Хятад улсын Киргизстанд хийсэн төрөл бүрийн хөрөнгө оруулалт 1 тэрбум 700 сая ам долларт хүрч, Киргизийн зам харилцаа дэд бүтцийн байгуулалт зэрэг эдийн засгийн хөгжлийн гол салбаруудыг хамарсан гэжээ.

      Үүний зэрэгцээ элчин сайд Чи Даюй хэлэхдээ, Хятад Киргизийн бодитой хамтын ажиллагаа нь хоёр орны эдийн засаг нийгмийн хөгжил болон иргэдийн амьжиргааг сайжруулахад ашигтай юм. Хоёр талын хамтын ажиллагаа нь эрх тэгш, харилцан ашигтай, хамтаар ялах зарчмыг харуулж, Хятадтай хамтран ажиллах явцдаа Киргиз ашиг хүртэж байхаа мэдэрсэн юм гэжээ.

      2012 онд, хоёр орны харилцан зорчигчид давхардсан тоогоор 100 мянгад хүрэв. Хятадад ирж суралцаж байгаа Киргизийн оюутны тоо жил бүр 400 орчмоор нэмэгдэж, өнөөгийн байдлаар, Киргизийн 2000 гаруй оюутан Хятадад суралцаж байгаа юм. Үүний зэрэгцээ өнөө Хятад соёлыг ойлгож мэдэх болон хятад хэл сурах өрнөл Киргизид ид явагдаж байгаа юм.

      Эцэст нь элчин сайд Чи Даюй хэлэхдээ, өнөө Хятад Киргиз хоёр орны харилцаа түүхийн маш чухал шинэ шатанд оршиж байна. Дарга Ши Жиньпиний энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцааны хөгжлийг ахиулахад маш чухал ач холбогдолтой юм. Дарга Ши Жиньпиний дурдсан "Хятадын мөрөөдөл" хэмээх үзэл санаа нь Хятад Киргиз хоёр орон болон төв Азийн бүс нутгийн хөгжилд маш том түлхэц болох юм гэжээ.

      Тэрээр хэлэхдээ,"Дарга Ши Жиньпин анх удаагаа Төв Азид айлчилж байгаа нь энэ юм, мөн анх удаагаа Киргизид төрийн айлчлал хийж байгаа төдийгүй ШХАБ-ын тэргүүн нарын дээд хэмжээний хуралд анх удаа оролцож байгаа юм. Иймээс энэ удаагийн айлчлал нь Хятад Киргиз хоёр орны харилцааны хөгжилд урд хойдохыг холбосон маш чухал ач холбогдолтой юм. Дарга Ши Жиньпингийн дурдсан "Хятадын мөрөөдөл" хэмээх чухал үзэл санаа Киргизид маш чухалчлагдаж, өргөнөөр хүлээн авсан байна. "Хятадын мөрөөдөл" нь Хятадын хөгжилд холбогдох төдийгүй Киргизийн хөгжилд ч холбогдож, бас төв Азийн хөгжилд маш том түлхэц болох юм" гэжээ.\Урьхан, Ганаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе