• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жинпин Назарбаевтэй Алматад уулзалт хийлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-09-09 09:54:45

    Казакстанд төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Ши Жинпийн 8-ны өдөр ерөнхийлөгч Назарбаевийн хамт Казакстаны хамгийн том хот, эдийн засаг соёлын төв Алматад айлчлалаа.

    Айлчлалын үеэр дарга Ши Жинпин Хятадын эдий засгийн хөгжлийн байдлыг танилцууллаа. Тэр цохон тэмдэглэхэдээ, өнөө Хятадын эдийн засгийн байдал маш сайн байна. бид өөрчлөлтийг гүнзгийрүүлэх болон нээлттэй байдлыг өргөтгөхөөр дамжуулан, хөгжлийн хэлбэрийн ба эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийж байна гэжээ.

    Назарбаев хэлэхдээ, ХКН-ын удирдлага дор Хятад улс зорилтынхоо төлөө зоримог урагшлана гэдэгт итгэж байна. Дэлхий дахин Хятадын онцлогтой социализм гэх энэ замыг харж байна. Түүх үүнд голч дүгнэлт өгнө гэдэгт итгэж байна. Хятад улс сайн байвал Казакстан сайн байх болно. Казакстаны тал Хятадын талтай хөгжлийн стратегийн талаар зохицуулгаа эрчимжүүлж, хамтын хөгжлийг биелүүлэх болно гэжээ.

    Дарга Ши Жинпиний энэ айлчлал асар их амжилтад хүрсэн гэж хоёр тал санал нэгтэй үзлээ. Хоёр орны төрийн тэргүүн хамтаар Хятад Казакстаны ирээдүйг төлөвлөж, улс төрийн болон хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Хоёр тал Хятад Казакстаны бүх талын стратегийн түншийн харилцааг тасралтгүй шинэ шатанд гаргах болно гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе