• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Узбекистанд хийх айлчлалаа эхэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-09-09 10:01:47

    Хятад улсын дарга Ши Жиньпин 8-ны өдөр Ташкентад хүрч, Узбекистанд хийх төрийн айлчлалаа эхэллээ.

    Айлчлалын үеэр, Ши Жиньпин ерөнхийлөгч Каримовтой хэлэлцээ хийх бөгөөд Сенатын дарга Сабировтой уулзаж, хоёр талын харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар санал бодлоо солилцоно. Хоёр тэргүүн мөн байгууллага ба аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурна.

    Хятад Узбекистан 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа тогтвортой хөгжсээр ирсэн юм. 2012 онд Каримов Хятад улсад айлчлах үеэр, хоёр орны харилцааг стратегийн түншийн харилцааны өндөрлөгт хүргэхээр тохиролцсон. Эдийн засаг худалдаа, эрчим хүч, аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй өргөжиж, баялаг үр дүнд хүрчээ. Оны эхний хагасын байдлаар, хоёр талын худалдааны хэмжээ 2 тэрбум 125 сая ам долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 53.5% өсөв. Өнөөгийн байдлаар Хятад улс нь Узбекистаны худалдааны 2-р том түнш ба экспортын хөвөнгийн хамгийн том зах зээл юм.\Урьхан\
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе