• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын худалдааны дөрвөн том банк бүтцийн өөрчлөлт хийнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-04-03 16:11:40

           Хятадын Үйлдвэр Худалдааны Банк, Хятадын Хөдөө Аж Ахуйн Банк, Хятад Банк, Хятадын Зам Харилцааны Банк, эдгээр дөрвөн том худалдааны банк сүүлийн өдрүүдэд банкны бүтцийн өөрчлөлтийн бодлогоо нийтэлжээ. Хятадын үндэсний Синьхуа агентлагийн 3-ны мэдээнд энэ нь Хятадын худалдааны банкны 2014 оны чухал шинэчлэлт гэж заасан байна.

           Эх сурвалжаас үзвэл, дөрвөн том банк өөрчлөлтийн бодлогод банкны ашгийн нэмэгдлийг чангатгах, эрсдлээс зайлуулах системийг сайжруулах, интернет санхүүг чухал байранд гаргах зэргийг онцолсон байна. Өөрчлөлтөөр банкнууд мөн адилгүй талаараа өрсөлдөж, өөрийн онцлогоо түшиглэн ажиллаж байгааг харуулжээ. Үйлдвэр Худалдааны Банк ерөнхийлсөн санхүүгийн бүтцэд хүч гарган өөрчлөлт хийж, Хөдөө Аж Ахуйн Банк хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хот суурины банк санхүүгийн салбар, интернет санхүүгийн салбар, жижиг аж ахуйн нэгжийн санхүүгийн салбар зэрэг шинээр хөгжиж буй салбарт, Хятад Банк хөрөнгө мөнгөний менежмент ба хувь хүний банк, интернет санхүү, дунд жижиг аж ахуйн нэгжийн санхүү, гадаадын байгууллага зэргийг чухалчлан өөрчлөлт хийж, Зам Харилцааны Банк ажил төрлийн өсөлт нэмэгдэл, ашиг хүртэх орон зайг өргөжүүлж шинээр хөгжиж буй салбарт голлон өөрчлөлт хийсэн байна. /Анар/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе