• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Эко банк" Бээжин хотод нээгдлээ

CRI       (GMT+08:00) 2014-04-08 15:27:16
      Саяхан Хятадын ногоон байгууламжийг хөгжүүлэх зорилгоор анхны "Эко банк"-ыг Бээжин хотын Мэньдөүгөү дүүрэгт нээлээ. Албан ёсны веб хуудас, ви чат, микро блог, тусгай дугаарын утас зэргийг ашиглан тус үйлчилгээг нэвтрүүлэх юм байна. Мод тарих, суулгац бэлтгэх ногоон байгууламжийг тордож хамгаалах зэрэг үйл ажиллагаа явуулснаар уг "эко данс" нээгдэнэ.
 
  Бээжин хотын Мэньдөүгөү дүүргийн "эко банк" нь байгаль орчинг хамгаалах төслийн хүрээнд, нийгмийн олон салбарыг байгаль орчноо хамгаалж, ногоон байгууламжийг бий болгож заншихад идэвхтэй оролцуулах зорилгоор байгуулагджээ. "Эко банк" мод тарьсан хүн бүрт урамшуулал болгон тодорхой хэмжээний мөнгөн дүнтэй " ногоон данс"-ыг нээж өгнө. Модыг өөрөө эсвэл хэн нэгнээр тариулж болно. Энэ "ногоон данс"-андаа хуримтлуулсан мөнгөөрөө Мэньдөүгөү дүүргийн түүх дурсгал болон байгалийн үзэсгэлэнт газруудыг үнэ төлбөргүй үзэж болох юм байна. \Р\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе